2024.11.13
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Ч.Ундрам: Урианхай, Тува, Цаатан иргэдэд БЗС-аас зээл олгохоор 2024 онд 4 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Урианхай гэдгийг яаж мэдэх вэ
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн батлав.
Энэ үеэр Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Урианхай, Тува, Цаатан иргэдэд БЗС-аас зээл олгохоор 2024 онд 4 тэрбум, 2025 онд 4.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Урианхай, Тува гэдгийг яаж мэдэх вэ" гэж асуусан.
Үүнд Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа "ҮАБЗ-ийн нууцын гэрээтэй тогтоол бий. Тэр тогтоолоор аль аймгийн, аль үндэстний хэнийг суралцуулах тухай албан бичгийн хавсралтаар сурагчдын мэдээлэл ирдэг. Сурагчид сургуульдаа хүсэлт гаргаснаар ҮАБЗ-ийн албан тоотоор чиглэл ирдэг" гэх хариултыг өгсөн юм.
ШИНЭ МЭДЭЭ
"Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган" боллоо
2024.10.28
Ч.Ундрам: Хөрс бохирдвол хүнс бохирдоно!
2024.08.30