2024.11.08
Эдийн засаг, Худалдаа
Б.Найдалаа: Халамжийг хязгаарлах замаар төсвийн тодотгол хийх хэрэгтэй
УИХ-аар 2025 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж байгаа билээ.
Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Найдалаа "ХҮН нам төсвийн үр ашиггүй зардлыг бууруулахыг дэмжиж ирсэн, цаашид ч дэмжинэ.
Эдийн засаг тэлэх тохиолдолд дэд бүтцийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг тусгаад явах нь зөв, механикаар хасах нь буруу.
Үр ашиггүй төсвийг хэмнэх, халамжийг хязгаарлах замаар төсөвт тодотгол хийх нь зүйтэй" хэмээн байр сууриа илэрхийлэв.