Б.Жавхлан: Төсвийн тодотголын төслийг энэ онд багтаан өргөн барина
2024.11.08
Эдийн засаг, Худалдаа

Б.Жавхлан: Төсвийн тодотголын төслийг энэ онд багтаан өргөн барина

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг эцэслэн баталлаа. 

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан 2025 оны улсын төсөв нь хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, бүсчилсэн хөгжлийг дэмжих татвар, төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, авлигыг бууруулж, хүний эрх, засаглалыг сайжруулах зэрэг эрх зүйн 14 реформыг хийж, эдийн засгийн суурийг тэлж, хөгжлийг эрчимжүүлэхийн тулд 14 мега төслийг хэрэгжүүлэх зорилтод чиглэсэн гэдгийг онцлов. 

Үргэлжлүүлэн тэрбээр “Ирэх оны төсвийг бүсчилсэн хөгжилд зайлшгүй шаардлагатай суурь дэд бүтцийг шийдэх, орон нутаг бие даан хөгжихөд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглүүлснээрээ өмнөх жилүүдээс ялгаатай бодлогыг баримтласан болно.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл баталсантай холбогдуулан төсвийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын нэр бүхий гишүүдээс гаргасан санал, шаардлагыг харгалзан улсын төсөв макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх талаар үнэлгээ хийж УИХ-д танилцуулах, төсвийн тодотголын төслийг 2024 оны 12 дугаар сард багтаан УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо” хэмээн мэдэгдэв. 

ШИНЭ МЭДЭЭ