Б.Жавхлан: “Оюултолгой” ХХК-ийн татварын маргаан нь хувь хэмжээ, алдагдалтай хамааралгүй
2024.11.14
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Б.Жавхлан: “Оюултолгой” ХХК-ийн татварын маргаан нь хувь хэмжээ, алдагдалтай хамааралгүй

УИХ-ын чуулганы /2024.11.14/-ний өдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд Сангийн сайд, УИХ-ын гишүүн Б.Жавхлан байр сууриа илэрхийлсэн юм. 

Тэрбээр хэлэхдээ “Оюутолгой” ХХК-тай холбоотой татварын маргаантай асуудал нь татварын хувь хэмжээ, элэгдэл, хорогдол тооцох хугацаа, алдагдлыг шилжүүлэн тооцох хугацаатай хамааралгүй. Зөвхөн аргачлалын хүрээнд маргаан байгаа. Өөрөөр хэлбэл, маргах боломжийг бид өргөн хүрээнд задгай тавьсантай холбоотой. Иймд хуулийн төсөлд тусгасан тогтворжуулалтын гурван асуудлын хүрээнд цаашдаа ярилцахаар зааж өгснөөр асуудал ойлгомжтой, тодорхой болж байна. Бид алдаагаа засаад гадаадын хөрөнгө оруулагчдад эрсдэлээ тооцоолоод гэрээ хийх асуудлыг тодорхой болгож байгаа юм. Харин “Оюутолгой” компанийн хувьд хэзээ ч энэ нөхцөл рүү орж ирэхгүй” хэмээв.

ШИНЭ МЭДЭЭ