2024.11.14
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Н.Учрал: Цөмийн энергийн хууль батлагдах нь том алхам юм

УИХ-ын чуулганы /2024.11.14/-ний өдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

 УИХ-ын гишүүн Б.Мөнхбаясгалан:

Монгол Улсын амбиц эрчим хүч. Атомын цахилгаан станцыг яагаад журмаар зохицуулна гэж байгаа вэ.Шар нунтгийг эцсийн бүтээгдэхүүн гэж Засгийн газар баталсан бол эрчим хүчийг эцсийн бүтэгдэхүүн гэж хуульдаа өөрчлөлт оруулаад батлаад явж болохгүй юу?

Түүний асуултад УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хариуллаа.

Тэрээр, Засгийн газрын 14 мега төслийн хүрээнд бид Франц улстай хамтарсан Оронагийн хөрөнгө оруулалтын гэрээг хийнэ гэдэг зорилт дэвшүүлсэн. Өнөөдөр хэлэлцэж буй Цөмийн энергийн тухай хууль нэг гэрээнд зориулагдсан хууль биш. Эхлээд хууль эрх зүйн орчноо зөв болгож,хөрөнгө оруулалтын орчин тодорхой болсон цагт цаашдаа олон төслийг хуулийн хүрээнд яваасай гэсэн зорилгоор эхлээд хуулиа хэлэлцэж байна. Энэ хууль батлагдсанаараа ямар нэгэн зүйлийг хатуу зохицуулах биш, АМНАТ-ын хязгаарыг байхгүй болгож болно.Хөрөнгө оруулалтын гэрээг зохицуулахдаа гэрээгээр зохицуулна. Атомын цахилгаан станцын асуудлыг хуулиар зохицуулах шаардлага байхгүй, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бид ураны төслийг урагшлуулна, цаашдаа хөрөнгө оруулалтын гэрээг хийнэ гэж оруулсан.

Дээрээс нь атомын цахилгаан станц барих асуудлыг судална,шийдвэрлэнэ гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Ийм учраас хөгжлийн бодлогын баримт бичгүүдээрээ тодорхойлоод, хэрэгжүүлээд явах асуудал нээлттэй. Энэ хууль батлагдаад явж байна гэдэг нь том алхам гэж ойлгож болно. Гол нь иргэндээ ээлтэй байх ёстой. Тухайн орон нутагт 1 сая долларын тусламж өгч байхаар орсон.

ШИНЭ МЭДЭЭ