2024.11.14
Улстөр
Б.Уянга: Энэ төсөл бодлогын баримт бичигтэй хэрхэн уялдаж байгаа вэ?
УИХ-ын чуулганы /2024.11.14/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Уянга:
Энэ төсөл Монгол Улсын бусад бодлогын баримт бичигтэй хэрхэн нийцэж байгаа вэ. Алсын хараа-2050, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй. Бодлогын бичиг баримттай хэрхэн уялдаж байгаа вэ.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.