2024.11.15
Улстөр
О.Батнайрамдал: Парламент стратеги төлөвлөгөө гаргаж байгаа нь сайшаалтай юм
УИХ-ын чуулганы /2024.11.14/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
Энэ баримт бичгийг дэмжиж байгаа. Манай улсад парламентын ардчилал хөгжөөд 30 гаруй жил боллоо. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 126 гишүүнтэй болж шинэчлэл хийгдлээ. Стратеги төлөвлөгөө гаргаж байгаа нь сайшаалтай юм. Олон улсын парламентын холбооноос санал авсан нь сайн байна. Парламент нь төгөлдөршсөн бусад улс орны жишгээс хэрхэн тусгасан бэ.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.