Үерийн ус хуримтлуулах 150 метрийн урттай хамгаалалтын сувгийг засварлажээ
2024.11.05
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Үерийн ус хуримтлуулах 150 метрийн урттай хамгаалалтын сувгийг засварлажээ

Үер хамгийн ихээр буудаг Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороо, Дарь-Эх Ганц худгийн ам буюу Жамсран уулын өвөр, Монел өгсөх замыг нөхөн сэргээжээ. 

Сүүлийн жилүүдэд эдгээр газарт их хэмжээний үер бууж, иргэд оршин суугчдад багагүй хохирол учирсан байна. 

Тиймээс эрсдэл ихтэй тухайн байршилд ус хуримтлуулах гурван сан бүхий 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийн засвар, нөхөн сэргээлтийг хийсэн талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэв. 

ШИНЭ МЭДЭЭ