МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн О.Саранчулуун Виржинийн хамтын нөхөрлөлийн их сургуульд томилолтоор ажиллалаа
2024.11.16
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

УИХ-ын гишүүн О.Саранчулуун Виржинийн хамтын нөхөрлөлийн их сургуульд томилолтоор ажиллалаа

УИХ-ын гишүүн О.Саранчулуун Виржинийн хамтын нөхөрлөлийн их сургуульд томилолтоор ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх болон улс орныхоо бодлогын талаар санал солилцжээ.

Уулзалтын хүрээнд О.Саранчулуун гишүүн тус сургуулийн хамт олон болон Виржиниа ЛЕНД байгууллагатай хамтран монголын 12,000 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг, нөөц бололцоо олгох хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэхээр болжээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун "Судалгааны хүрээнд маш чухал тоон болон чанарын мэдээлэл олж авах бөгөөд судалгааны үр дүнг Монгол дахь эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан гэр бүлийн зөвлөх хөтөлбөрийг сайжруулахад ашиглах болно. Бид гэр бүлүүдэд нийгэм, сэтгэл санааны хувьд юу хэрэгтэй байгааг судлах боломжтой болно" хэмээн ярилаа.

 

ШИНЭ МЭДЭЭ