2024.11.15
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
Байгаль орчныг хамгаалах бүлгэм хог хаягдлын асуудлаар уулзалт зохион байгуулав
УИХ дахь Байгаль орчныг хамгаалах бүлгэмээс ээлжит уулзалтаа зохион байгуулжээ. Энэ удаагийн уулзалтаар "Байгаль орчин-Монгол Улсын хог хаягдал бохирдол, менежмент” сэдвийг хөндсөн байна.
Хог хаягдлын асуудлыг эрхзүйн хүрээнд хэрхэн шийдвэрлэх саналтай байгааг салбарын мэргэжилтнүүд танилцуулжээ.
Тухайлбал,
- Зөвхөн ангилж ялгасан дахиварын цуглуулалт, тээвэрлэлт, дахин боловсруулалтыг санхүүжүүлэх
- СӨХ, ААНБ хог тээвэрлэгчээ өөрөө сонгож, үүсгэсэн хогны хэмжээгээрээ төлбөрөө шууд нэг тээвэрлэгчдээ төлдөг болох
- Хог дарж булшлах үнэ тарифыг өндөр болгох
- Гэр хорооллын үнсийг тусад нь ялгуулж, худалдаж авах, зам барилгын ажилд ашиглах гэх мэт саналууудыг дэвшүүлсэн байна.