2024.11.19
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Үрийн буудайн дуудлага худалдаагаар ₮561 саяын арилжаа хийжээ
Хөдөө аж ахуйн бирж Хөдөө аж ахуйн корпорацитай хамтран анх удаа үрийн буудайн дуудлага худалдааг зохион байгуулжээ.
Тус дуудлага худалдаагаар нийт 561 сая төгрөгийн үнэ бүхий 2025 оны хаврын тариалалтад олгох энэ оны ургацын шинэ үрийн болон тэжээлийн тарималын үр арилжаалагдсан байна.
Дуудлага худалдаагаар:
- Дархан 144
- Алтайская 70
- Юнион
- Гонец
- Бурятская остистия
- Алтайская 325 зэрэг сортын үрүүд худалдаалагдахаар бүртгүүлсэн аж.
Тус дуудлага худалдаанд нийт 13 ААН оролцож худалдан авалт хийжээ. Цаашид үрийн буудайн дуудлага худалдааг танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөөд байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр мэдээлэв.