МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалт боллоо
2024.11.19
Улстөр

“Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалт боллоо

“Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалт өнөөдөр боллоо.

Уг чуулга уулзалтад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Н.Учрал нарын тэргүүтэй төлөөлөл оролцжээ. 

Мөн түүнчлэн салбарын экспертүүд, судлаачид уулзалтад оролцож, санал бодлоо илэрхийлсэн байна.

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд тус арга хэмжээг зохион байгуулж буй. 

Энэ удаагийн чуулга уулзалт нь  парламентын хяналтын өнөөгийн нөхцөл байдал, хяналтыг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, түүний шийдвэрлэх арга зам, үр дүнтэй хэрэгжүүлэх механизм болон парламентын хяналтад оролцогч талуудын оролцоог тодорхойлох, оролцогчдын санал, дүгнэлтийг тусгах, цаашид парламентын хяналтын дунд, урт хугацааны бодлогыг тодорхой болгоход чиглэгдэж байгаа аж. 

ШИНЭ МЭДЭЭ