МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

E-mongolia систем ашиглаж эхэлснээс хойш 262.5 тэрбумын зардал хэмнэжээ
2024.11.19
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

E-mongolia систем ашиглаж эхэлснээс хойш 262.5 тэрбумын зардал хэмнэжээ

Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2024.11.19/ Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонслоо.

Мөн түүнчлэн Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын мэдээлэл, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Санхүүгийн зохицуулах хороо танилцуулсан байна. 

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль 2021.12.17-ны өдөр батлагдсан бөгөөд одоогийн байдлаар бүртгэлтэй виртуал хөрөнгийн 41 байгууллага үүнээс үйлчилгээ үзүүлэгч 12 байгууллага байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор Иргэд олон нийтэд хуулийг сурталчлан таниулах чиглэлээр бүсчилсэн сургалт зохион байгуулж, 21 аймгийн Засаг дарга, цагдаагийн хэлтэст 84 удаа албан бичиг хүргүүлж, Иргэдээс ирүүлсэн 20 өргөдөл гомдлын хариу хүргүүлж, бүртгэлтгүй этгээдийн үйл ажиллагааг зогсоож, ВХҮҮ-дэд 21 УБАШ хүргүүлж хуулийн хэрэгжилтийг хангуулан, Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч, гэрчээр ажиллаж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Ундрам  IHC койны асуудал шийдэгдсэн эсэх, виртуал хөрөнгийн зайн хяналт шалгалт хийдэг chain analisys системийн ашиглалтын талаар асуулт асууж, хариулт авлаа. 

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль нь Цахим хөгжлийг дэмжих дөрвөн багц хуулийн нэг юм. Тус хууль нь Нийтийн мэдээлэл, Мэдээлэл хариуцагч буюу төрийн байгууллага төрийн нэрийн өмнөөс чиг үүрэг хэрэгжүүлж байгаа байгууллага, Мэдээллийн эзний зөвшөөрөл мэдэгдэл хүргүүлэх, Үндсэн болон дэмжих систем мэдээлэл хариуцагчийн систем, Суурь болон төрөлжсөн мэдээллийн сан, нийтийн мэдээллийн дэд бүтэц, систем ашиглан төрийн үйл ажиллагааг цахимаар явуулах, төрийн үйлчилгээ үзүүлэх портал сайт, хувийн хэвшлийн харилцааг зохицуулж байна.

Нийтийн мэдээллийн үндсэн болон дэмжих системүүд нь төрийн байгууллагууд болон иргэдийн хэдий нь ашиглаж, өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах болсон хур, дан, e-mongolia, тоон гарын үсгийн систем, e-business, docs.gov.mn, opendata.gov.mn  зэрэг 12 систем багтаж байна. 

Ташрамд дурдахад E-Mongolia систем ашиглагдаж эхэлснээс хойш төрийн байгууллага руу ирж буцах зардал, бичиг цаасны зардал, үйлчилгээ авахад зарцуулсан цаг хугацааны зардал гээд нийт 262.5 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэсэн болохыг албаныхон тодотгов. 

ШИНЭ МЭДЭЭ