2024.11.22
Эдийн засаг, Худалдаа
С.Амарсайхан: Эрүүл мэнд, Боловсролын салбараас төсөв танах асуудал байж болохгүй
УИХ-ын чуулганы /2024.11.22/-ны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэв.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан:
2025 оны төсөв болон дагалдах хуулиуд дээр хориг тавих гэсэн байна тэгэхээр дагалдах ямар хуулиуд дээр хориг тавих асуудлууд хөндөгдөж байна вэ?
Төсвийн тодорхойгүй байдал эерэг өсөлттэй байгаа эдийн засгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулах цаашдаа тогтвортой эдийн засгийг өсөлтийг бий болгох боломж нөхцөлийг хязгаарлах эрсдэлүүд байдаг учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч, хүлээж авахдаа зөв зохистой, ажил хэрэгчээр хүлээн авч бодитой бөгөөд гарцаагүй танах ёстой зардлыг харах нь зүйтэй. Нөгөө талаараа төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн зарлагыг хязгаарлах шинэ орлогын эх үүсвэрийг эрэлхийлэх гэдэг бол ямар ч цаг үед байх ёстой асуудал учраас үүн дээр бодитой тооцоо судалгаатайгаар асуудалд хандах нь зөв гэж үзэж байна. Тэгэхдээ энэ хүрээнд эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсрол, гарцаагүй орлого бүрдүүлэх ирээдүйн тогтвортой хөгжлийн стратеги хэрэгжүүлэхтэй холбоотой хөгжлийн хөтөлбөрүүдийн төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтыг танах асуудал байж болохгүй учраас энэ тал дээр гишүүд нэлээн анхаарах байх гэж бодож байна.
Хоригийг хүлээн авч шийдвэрлэхэд бид нар хэд хэдэн зүйл дээр анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт нь төсөв батлах процесс цаашдаа яаж явах вэ? Дэгийн байнгын хороо энэ асуудлыг тодорхойлж их хурлын гишүүдийн олонхоор шийдвэрлэнэ гэсэн санал байгаа үүнийгээ тодорхой болгох хэрэгтэй. Улсын хөгжлийн бодлого санхүүгийн тэнцвэрийг алдагдуулахгүйгээр орлого, зарлагын асуудал дээр бодитой хандахгүй бол хэт их улс төржөөд Ерөнхийлөгчийн хоригийг улс төржүүлсэн улс төрийн хэрүүл маргаан болгох эсхүл хувь хүний явцуу улс төрийн шоу болгохгүй байх талаас нь хаа хаанаа анхаарч эдийн засаг нийгмийн бодит нөхцөл байдал эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлаа хангах талаас нь холбогдох яам тамгын газрууд анхаарч ажиллаж гишүүд ч гэсэн тодорхой байр сууриудыг илэрхийлж ажиллах байх хэмээн бодож байна. Яагаад ингэж хэлж байна гэхээр бид нар мэдээж зарлагаа хязгаарлах ёстой төсвөө тэнцвэртэй байлгах орлого зарлагаа хянах ёстой тэгэхдээ хянаж байна хасаж байна гээд хэт үндэслэлгүй төсвийн алдагдалгүйгээр хийнэ гэх юм бол энэ өөрөө эргээд сөрөг үр дагавар авчран хэдийгээр санхүүгийн сахилга бат тогтвортой урт хугацааны хөгжлийг хангадаг орлого зарлагын тэнцвэртэй байдал улс орнуудад байдаг хэдий ч ихэнхдээ хөгжингүй улс орнууд, эдийн засаг нь бэхжиж тогтворжсон улс орнуудад давамгай хэрэглэгддэг энэ агуулгаар бид бол нөгөө талдаа өөрсдөө хөгжиж байгаа улс орон шүү төсөл хөтөлбөр хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байж дараа дараагийн асуудлуудаа шийдэх орлого ашиг нэмэгдэнэ шүү. Зарлага гарахгүйгээр ажил амьдрал явахгүй шүү гэдгийг маш сайн тооцохгүй бол тусгаар тогтносон улс орон хөгжлийн шинэ шатандаа орж яваа гээд анхаарах, харьцуулах ёстой олон асуудлууд байна.
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан боллоо
2024.11.27
Пестицидийг илрүүлэх чадамжийг нэмэгдүүлнэ
2024.11.15