2024.11.25
Улстөр
Төрийн албаны бүтээмж нэмэгдүүлэх, төрийн албыг цомхон чадварлаг байлгах боломжийг эрэлхийлж байна
Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн бүтээмжийн үндэсний хороо өнгөрсөн өдрүүдэд зөвшөөрлийн хуулинд өөрчлөлт оруулж энгийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлж төрийн албаны бүтээмж нэмэгдүүлэх, төрийн албыг цомхон чадварлаг байлгах боломжийг эрэлхийлж УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг -аар ахлуулсан ажлын хэсгийн хамтаар ажиллаж байна.
Манайд Хуульчдын холбоо шиг сонгодог жишээ ч хэд хэд байна. Олон улсад ч энэ туршлагууд хэрэгжин амжилтаа ахиулж байгааг бид анхаарах нь чухал.
- АНУ-д эмчийн лиценз олгох үйл ажиллагааг Америкийн Мэргэжлийн Эмч нарын Зөвлөл (ABMS) гэх мэт мэргэжлийн зөвлөлүүдэд шилжүүлсэн. Үр дүнд нь эмч нарын лиценз олгох хугацаа дунджаар 30%-иар буурч, хурдассан байна.
- Австралийн Виктория мужид тодорхой төрлийн барилгын зөвшөөрөл олгох эрхийг мэргэжлийн барилгын хяналтын албанд шилжүүлсэн. Үр дүнд нь барилгын зөвшөөрлийн дундаж хугацаа 60 өдрөөс 20 хоног болж 67%-иар буурсан. Төслүүдийн эхлүүлэх хугацаа богиносож, хөрөнгө оруулалтын үр өгөөж нэмэгджээ.
- Европын Холбоо санхүүгийн аудитын зохицуулалтыг мэргэжлийн холбоодод, тухайлбал Нягтлан Бодогчдын Институт-д шилжүүлсэн. Үр дүнд олон улсын стандартад нийцсэн байдал 25%-иар өссөн. Аудитын зөвшөөрөл авах хугацаа 40%-иар багассан.
- Канадын Онтарио муж дахь багшийн гэрчилгээ олгох ажлыг Онтариогийн Багшийн Коллеж (OCT) хариуцдаг болсон. Үр дүнд гадаад оронд боловсрол эзэмшсэн багш нарын боловсролыг хүлээн зөвшөөрөх хугацаа 50%-иар буурсан байна.
- Өмнөд Африк Байгаль орчны тодорхой зөвшөөрөл олгох эрхийг Өмнөд Африкийн Байгаль Орчны Үнэлгээний Мэргэжилтнүүдийн Холбоо (EAPASA)-д шилжүүлсэн.
Үр дүнд байгаль орчны үнэлгээний хугацаа дунджаар 180 хоногоос 117 хоног болж 35%-иар буурсан сайн үзүүлэлт гарсан байна.