МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ардын их хурлын депутатууд, Улсын бага хурлын гишүүд, үе үе парламентын гишүүд чуулж 100 жилээ онцлон дүгнэв
2024.11.25
Улстөр

Ардын их хурлын депутатууд, Улсын бага хурлын гишүүд, үе үе парламентын гишүүд чуулж 100 жилээ онцлон дүгнэв

Одоогоос 100 жилийн тэртээ улсын анхдугаар Их Хурал 1924 оны 11 дүгээр сарын 26 ны өдөр Монгол Улсын ХХ зууны хөгжил дэвшлийн өнгө төрхийг тодорхойлон анхны Үндсэн хуулиа батлах түүхэн шийдвэрийг гаргасан юм.

Төрт ёс, түүх соёлынхоо ололт, амжилт, түүхийн нугачаа бүрийг эргэн санаж, түүхэн баримт, эх сурвалж, үнэт өвийг архивлан хадгалж, хамгаалахын сацуу улс орныхоо ирээдүйд эрдэм мэдлэг, үндэсний үнэт зүйлсээ өнө мөнхөд өвлүүлэх учиртай.

Тиймээс түүхт 100 жилийг “САНАН ТУНХАГЛАХ ИРЭЭДҮЙ” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнөөдөр Ардын их хурлын депутатууд, Улсын бага хурлын гишүүд, үе үе парламентын гишүүд хуран чуулж 100 жилээ онцлон дүгнэлээ.

ШИНЭ МЭДЭЭ