УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан боллоо
2024.11.27

УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан боллоо

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн түүхэн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан боллоо.

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиараа төрийн эрх мэдлийг ард түмний гарт шилжүүлэх, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бий болгож, хүний эрх, эрх чөлөөний суурь зарчмыг хуульчилж өгсөн зэрэг олон дэвшлийг авчирсан юм.

Мөн “БНМАУ-ын дээд эрхийг УИХ-д хадгалах бөгөөд мөн хурлын чөлөө цагт Улсын Бага хуралд хадгалуулбал зохино” хэмээн зарласнаараа орчин үеийн парламентийн засаглалын суурийг тавьсан юм. Ингэснээр төрийн эрх барих, хууль тогтоох дээд эрх өнөөгийн байнгын ажиллагаатай парламент болох Улсын Их Хуралд уламжлан хадгалагдаж байгаа билээ.

100 жилийн өмнө Анхдугаар Үндсэн хуулиараа ийнхүү үсрэлт хийж чадсан өвөг дээдэстээ гүнээ мэхийн хүндэтгэхийн ялдамд ард түмнийг төлөөлөх зарчмаар төрийн эрх барих, хууль тогтоох үйл хэргээ амжилттай хэрэгжүүлж ирсэн үе үеийн парламентчиддаа халуун баяр талархлаа илэрхийлье.

МОНГОЛ УЛСЫН МИНЬ ТӨРТ ЁС, ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ ҮҮРД МӨНХ БАТЖИН ДЭВЖИЖ БАЙХ БОЛТУГАЙ

ШИНЭ МЭДЭЭ