2024.11.28
Улстөр
С.Цэнгүүн: Намын хөтөлбөрөөс илүү дүрэм яриад байгаад сэтгэл зовниж байна
УИХ-ын чуулганы /2024.11.28/-ны өдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
Намын дүрмийн талаар маш их ярьж байгаа хэдий ч намын хөтөлбөр гэж маш чухал баримт бичиг байгаа үүнийг огт хэн ч дуугарахгүй байгаад миний сэтгэл зовниж байна. Намын хөтөлбөрийг шинэчилсэн найруулаг дээр бичихдээ намын үзэл баримтлал, үнэт зүйл зарчимд тулгуурлан үйл ажиллагааны үндсэн чиглэл зорилго бодлогыг тодорхойлсон үндсэн баримт бичиг байна гэж гаргасан байгаа юм. Намын дүрмээрээ бол процессоо хэрхэн гаргах юм, хэн, яаж сонгогддог байх юм үйл ажиллагаагаа яаж ойлгохыг тодорхойлж байгаа бол намын хөтөлбөр гэдэг бодлогын баримт бичгээрээ намын үндсэн суурь маань үнэт зүйлс байх юм. Бид нарын амин луужин болсон тэрхүү цэг маань байх юм тэгэхээр үүнийгээ бид нар огт ярилцахгүй байж хэн дарга байх, хэн хэрхэн сонгогддог байх процессыг агуулсан намын дүрэм дээрээ фокуслаад байгаад бол харамсалтай санагдаж байна. Үүнээс болоод ямар асуудал үүсэж байна вэ гэхээр нэг намд байгаа хүмүүс байж нэг нь тэнд зах зээлийг чөлөөлнө төрийн оролцоог багасгана гээд явж байхад яг нэг намаас сонгогдсон хүмүүс байж нөгөө тал даа банкны хүүг бууруулна цалин нэмнэ ч гэдэг юм уу ийм шаардлага тавиад байгаа чинь утгагүй, нам дотроо хагарал үүсгэдэг үндсэн шалтгаан нь энэ. Улсын дээд шүүхэд материалыг бүрдүүлээд өглөө гэж бодоход намын хөтөлбөр дээр байгаа бодлогууд дээрээ үнэхээр нэгдэж чадсан юм уу гэдэг асуудал. Хэрвээ материал буцаагдсан тохиолдолд яах вэ?
Намын хөтөлбөрт ач холбогдол өгч, намын гишүүн бүр оролцоотой байх ёстой.
Намын үзэл баримтлалаа дагадаг баймаар байна үзэл баримтлалаа дагахгүйгээс болоод жишээ нь 12сар дөхөөд ирэхээр сая 100 жилийн болоод өнгөрсөн чинь намын гишүүд над руу залгаад одон медаль асуугаад байна, хэрхэн одон медаль авах вэ? Хөөцөлдөөд өгч болох уу гэдэг юм ярьж байна. Манай намын үзэл баримтлалаар социализмын үеэс ирсэн одон медалиуд дээр ямар бодлоготой байх вэ гэдгээ хүртэл тодорхойлоод харуулах ёстой. Ардчилсан нийгэмд бүтээмжээ үнэлүүлээд явдаг шинэ нийгэмд амьдарч буй хүмүүс байж энэ социализмын үеийн одон медалиудаа болчихъё л доо. Засгийн газар, яам нь жуух бичиг, медалиудыг олон тоогоор нь тавьж өгдөг тэрийг нь олж өгсөн УИХ-ын гишүүнийг сайн хүн гэж ойлгодог үүнийгээ болчихмоор байна.Тэрийг болих үндсэн гол бодлогын баримт бичиг чинь намын хөтөлбөр гэж хараад байна. Үүн дээр анхаарч, намуудыг шахаасай гэж хүсэж байна.
Түүний асуултад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Эрчим хүчний тусгаар тогтнол
2024.09.11