МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.11.28
Улстөр

Л.Мөнхбаатар: Улс төрийн намууд үндэсний хэмжээний нам болгох чиглэл рүү явах нь зүйтэй

УИХ-ын чуулганы /2024.11.28/-ны өдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: 

Улс төрийн намын тухай хууль 1990 оны 05 сарын 10нд батлагдсан өнөөгийн нийгмийн тогтолцоог бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн хууль. 2005, 2019, 2023 онуудад шинэчлэгдэн найруулагдаж томоохон өөрчлөлт хийгдэж нэлээн чухал хууль болсон. Энэ хууль бол хэрэгжээд явж байгаа энэ хуулийн хэрэгжиж байгаа хугацааг бол хойшлуулах тухай яригдаагүй дагаж мөрдөх журмын тухай хуульд байгаа тодорхой хугацааг өөрчлөх асуудал яригдаж байгаа. Улс төрийн нам төлөвшиж институц болж байж улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудал явах нь тодорхой. Парламент ёсны суурь нь улс төрийн нам. Тиймээс улс төрийн намуудыг төлөвшүүлэх, бэхжүүлэх энэ чиглэл рүү үйл ажиллагаагаа явуулах чиглэлээр хуулиуд шинэчлэгдэн батлагдсан. Улс төрийн намаас сонгогдож гарч ирчхээд улс төрийн нам байх ёсгүй тараах нь зүйтэй гэж ярих биш харин улс төрийн намуудаа бэхжүүлж, төлөвшүүлж үндэсний хэмжээний нам болгох энэ чиглэл рүү явах гэж үзэж байна.Дагаж мөрдөх журмын тухай хуулиар хоёр зүйлийг тавьсан хугацаа байгаа.

Нэгдүгээрт нь 2025 оны 07 сарын 01-ээс өмнө намууд дүрмээ шинэчилж бүртгүүлэх

Хоёрдугаарт нь 2028 оны 01 сарын 01-ээс өмнө нийт сонгогчдын 1 хувиас доошгүй тооны иргэд эвлэлдэн нэгдэж нам байгуулах асуудал энд тавигдаж байгаа. 1 хувь гэдэг нь өнөөдрийн статистикаас үзэх юм бол 22 мянга орчим иргэн нэгдэж байж нам болж эвлэлдэн нэгдэж цаашдаа үйл ажиллагаа явуулна энэ бол нам болж хөгжих маш чухал заалт байгаа. Энэхүү заалтыг хангаж байгаа хэдэн нам байна, 2028 оны 01 сарын 01 гэсэн хугацаанд эдгээр намууд энэхүү шаардлагыг хангах боломж байна уу үгүй юу гэдгийг ажлын хэсгээс тодруулж асууя.      

ШИНЭ МЭДЭЭ