МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.11.28
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Б.Бат-Эрдэнэ: Цөмийн аюулгүй байдлыг хангаж ажиллахад хүний нөөц байгаа юу?

УИХ-ын чуулганы /2024.11.28/-ны өдрийн хуралдаанаар Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Нэгдүгээрт, Цөмийн аюулгүй байдлыг хангах байгууллагуудын чадавх манай улсад хангалттай байгаа юу. Мэргэшсэн хүний нөөц манай улсад байна уу. Мөн цөмийн аюулгүй байдалтай холбоотойгоор иргэдийн мэдээлэл авах эрхийг хэрхэн хангаж байна. Цөм, цөмийн энерги, цөмийн аюулгүй байдал гээд ярихаар иргэдийн хувьд төөрөгдсөн байдал руу ордог. Тиймээс иргэдийн мэдээлэл авах эрхийг хэрхэн хангаж байгаа эхэх дээр мэдээлэл өгнө үү? Конвенц соёрхон батлагдах байх. Үүний хэрэгжилтийг хангах, хянах механизм ямар байх вэ. Мөн конвенцын хэрэгжилтийг хангахад шаардагдах төсөв, санхүүгийн хувьд эх үүсвэр нь хэрхэн шийдвэрлэгдэх вэ?   

Түүний асуултад, ажлын хэсгийн гишүүн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хариуллаа.

Хоёрдугаарт, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батална гэдэг бол Монгол Улсын хариуцлагатай, итгэл хүлээхүйц өн олон улсын түвшинд үнэлэгдэхүйц түвшинд үнэлэгдэхэд чухал ач холбогдолтой хэмээн харж байна. Нөгөө талдаа Монгол Улс үүрэг хариуцлагаа ухамсарлах чухал асуудал хөндөгдөнө. Өөрөөр хэлбэл, олон улсын конвенцод нэгдэн орох, түүний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээс гадна дотоодын аюулгүй байдалтай холбоотой асуудлыг сайжруулах үүргийг давхар хүлээж байна. Цөмийн материалын аюулгүй холбоотой асуудал байна. Тэр дундаа Монгол Улс цөмийн материалын хууль бус ашиглалт, хулгай, террорист үйл ажиллагаанаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Гуравдугаарт, НҮБ-ын 192 орноос 63 орон энэхүү конвенцед нэгдсэн гэж ойлголоо. Монгол Улс уг конвенцед нэгдэн орохдоо дараагийн үр дагавруудыг сайтар бодож, тунгааж орох ёстой. 

 

ШИНЭ МЭДЭЭ