МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.11.28
Улстөр

Ц.Идэрбат: Сонгуулийг мөнгөнөөс хараат бус болгох эрх зүйн том өөрчлөлтийг зайлшгүй хийх ёстой

УИХ-ын чуулганы /2024.11.28/-ны өдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

Улс төрийн намын тухай хууль бол хэрэгжээд явж байгаа харин дагаж мөрдөх журам хойшлогдох асуудал яригдаж байна. Үндсэн хуулийн үзэл баримтлалаараа ч тэр олон намын системийг бий болгох эрх зүйн өөрчлөлтөд шилжээд олон жил болж байгаа тийм учраас олон намын системийг төгөлдөржүүлэхэд өнөөдрийн энэ өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь зарим намууд хариуцлагагүй хандаж байгаа зүйлүүд байна. Улсын их хурлын гишүүдийг 126 болгосон том өөрчлөлт мөн энэ парламентад олон нам орж ирэх боломж бололцоог бид хууль эрх зүйн хувьд хангаж өгсөн. Олон намын системтэй гэж ярьж байгаа боловч хоёр нам ээлжлээд явж байсан тогтолцоог өөрчлөхийн тулд 126 гишүүнтэй парламент бүрдэж анхны парламент 5 намаас бүрдсэн. Өнөөдрийн парламент дээр хэлэлцүүлэгдэж байгаа энэ асуудлуудыг олон талаас нь харж ярьж шүүмжилж байгаа нь энэ 5 нам бүрдсэний ач холбогдол нь ил гарч байгаа гэж миний хувьд дүгнэж байна. Тийм учраас энэ дагаж мөрдөх журмын тухай хуулийг өнөөдөр хэлэлцэх эсэх дээр нь хэлэлцээд ажлын хэсэг гараад хугацаа нь ямар байх дээр ярилцах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.   

    Монголын улс төрийг тунгалаг болгох энэ асуудал улс төрийн намаасаа эхлээд явж байна. Одоо улс төрийн сонгуулийг мөнгөнөөс хараат бус байлгах мөнгөний нөлөөллийг бууруулах тал дээр энэ их хурал манлайлалтай ажиллаасай гэж бодож байна. Өнгөрсөн парламентын хувьд засгийн газар сонгуулийн тухай хуульд мөнгөний нөлөөллийг бууруулах санал авах хүсэлтээ илэрхийлчихсэн явж байгаа тэгэхээр энэ удаагийн парламентаас улс төрийн намын тухай хууль бол хэрэгжээд явна дээрээс нь улс төрийн сонгуулийг мөнгөнөөс хараат бус болгох эрх зүйн том өөрчлөлтийг зайлшгүй хийх ёстой.   

ШИНЭ МЭДЭЭ