“Төвийн бүсийн хөгжлийн чуулган" Дархан -Уул аймагт болж байна
2024.11.28
Орон нутгийн хөгжил

“Төвийн бүсийн хөгжлийн чуулган" Дархан -Уул аймагт болж байна

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, УИХ-ын 2024 оны 64 дүгээр тогтоолоор “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” батлагдсан.

Түүнчлэн "Хурдтай хөгжлийн төлөөх зориг" хамтарсан Засгийн газрын гэрээ, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн нэгдүгээр бүлэгт “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэхээр тусгасан.

 Энэ хүрээнд “Бүсүүдийн хөгжлийн Үндэсний чуулган”-ыг өнгөрсөн сарын 26-нд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсан бол энэ удаа “Төвийн бүсийн хөгжлийн чуулган” Дархан-Уул аймагт болж байна.

Төвийн бүсийн хөгжлийн чуулганд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, аймгийн бүх шатны Засаг дарга нар, холбогдох төрийн байгууллагууд, олон улсын байгууллага, эрдэмтэд, төр, хувийн хэвшил, иргэд олон нийт зэрэг 500 орчим төлөөлөл оролцоно.

Чуулганаар “Бүсийн хөгжил”, “Бизнесийн хөгжил”, “Орон нутгийн хөгжил” зэрэг салбар хуралдаан болохоос гадна “Тэсвэртэй хот” олон улсын форум болно.

ШИНЭ МЭДЭЭ