МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.11.29
Эдийн засаг, Худалдаа

Ц.Идэрбат: Дэгийн тухай хуульд төсөв хэлэлцэх процессыг зайлшгүй хийх хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2024.11.29/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: 

 Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан үед яах вэ гэдэг зохицуулалт байхгүйгээс болоод хэлэлцээд дэгээ батлах гэж байна. Би үүн дээр нэг л зүйлийг хэлмээр байна. Парламентад олон намын систем орж ирсэн, 126 гишүүнтэй болсон гээд зохицуулалтуудын хувьд бол зайлшгүй хийх ёстой олон зүйлүүд байгаа ялангуяа онцгой бүрэн эрхтэй холбоотой төсөвтэй холбоотой асуудал дээр дэгийн тухай хуульд нэлээн том өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага байгаа юм биш үү гэж харж байна. Дэгийн хуульд төсөв хэлэлцэх процессыг нэлээн дэлгэрэнгүй болгохгүй бол яг энэ байдлаар одоо байгаа хуулиар дараа дараагийн төсвөө батлаад явна гэхээр эргэлзээ төрөх олон зүйл бий.Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн санал, аудитын дүгнэлтийг бид нар хүлээж авсан бил үү хэрвээ авахгүй бол энэ хоёр байгууллагаар дүгнэлт гаргуулах ямар шаардлагатай юм авдаг байлаа гэхэд ямар цар хүрээнд авах ёстой юм гэх мэтээс авхуулаад зохицуулалтуудаа нэлээн сайн хиймээр юм шиг санагдаад байна. 

Засгийн газраас өргөн барьсан энэ хуульд төсвийн байнгын хороо юм уу, төсвийн ажлын хэсэг давуу эрхтэй юм шиг оролцоод байх юм бол хэрхэн цаашаа явах юм бэ? Эсхүл төсвийн байнгын хорооны хурал дээр  126 гишүүн бүгд очиж үг хэлэх юм уу эсхүл 126 гишүүн бүгдээрээ төсвийн байнгын хороонд орох юм уу. Хэдхэн хүний төсвийн байнгын хороонд орсон хүний давуу эрхээрээ асуудлуудыг шийдэх үү.Засгийн газрын өргөн барьсан хууль дээр дундуур нь засгийн газрын гишүүд ил болон далдаар үймүүлдэг тэгэхээр засгийн газрын гишүүд засгийн газрын өргөн барьсан хуульд дээр төсвийн байнгын хорооны ажлын хэсэг дээр хөндлөнгийн санал оруулж ирэх эрх байх ёстой юу? Сайд нар төсвөө оруулж ирэхдээ ямар зардлууд нь нэмэгдээд байгаа талаарх гишүүдэд тараагаад өгчихөд юу нь болохгүй байгаа юм. 

ШИНЭ МЭДЭЭ