2024.11.29
Эдийн засаг, Худалдаа
С.Амарсайхан: Төсөв бол тоо биш ард иргэдийн амьдрал, нийгмийн тусгал
УИХ-ын чуулганы /2024.11.29/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санал хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан:
Төсвөө дэгийнхээ хуулийн дагуу хэлэлцэж батлахдаа хориг хэрхэн хэлэлцэх вэ гэдгийг тодорхой болгох ёстой. Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу хориг тавьсан. Хориг тавьсан тохиолдолд хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал уг нь улсын их хурлын тухай хууль, дэгийн тухай хуульд тодорхой заасан байх ёстой харамсалтай нь энэ зохицуулалт байхгүй байгаа учраас өнөөдрийн нөхцөл байдал үүсэж байна. Бид нар хоёр л арга байна нэгт дэгтээ өөрчлөлт оруулаад аль шатнаас нь яаж хэлэлцээд явахыг тодорхой болгож дэгээ бүрэн өөрчлөх эсхүл одоо байгаа дэгийн тухай хуульд түр журмаар буюу нэг удаагийн зохицуулалтаар хоригийг хэлэлцэх асуудлаар дэгийн тухай хуульд нэг үг оруулаад тусгай журмаар зохицуулж болно.
Цаашдаа анхаарах асуудал, төсөв бол тоо биш ард иргэдийн амьдрал, нийгмийн тусгал тиймээс урсгал зардлыг танах, бууруулах гэдэг асуудлыг зөвхөн зардал бууруулах, багасгах гэдэг хэмжүүрээр хармаагүй байна шүү. Орлогоо нэмэгдүүлэх, төсвөө тэнцвэржүүлэх ашиг алдагдлаа зохицуулах цогц агуулгаар нь харахгүй бол нэг хэсэг нь баахан зардал оруулж ирээд нөгөө хэсэг нь нийлж байгаад хууль бусаар идэх гээд байгаа юм шиг асуудал ярьдаг тэгтэл тэнд ажиллаж байгаа төрийн албан хаагчид сургууль цэцэрлэгийн урсгал зардал, тог цахилгаан, цалин хөлс гэх мэт бид нарын нүдэнд үзэгдэж гарт баригддаггүй зайлшгүй гардаг асар их зардал явдаг. Энэ нь амьдрал дунд орж хөрсөн дээрээ бууж ямар зардал нь ямар түвшинд өсөөд байгаа тэр нь бодитой эсэх бодитой биш бол бүтэц зохицуулалтыг нь хийж хэрхэн зардлыг бууруулах юм гэдэг нарийн тооцоо судалгаатай хандаж асуудал дээрээ орж ирэхгүй бол ингэж явсаар байгаад сүүлд нь баахан зардал танадаг ард нь амьдрал явдаггүй ажил өрнөдөггүй, асуудал шийдэгддэггүй ийм нөхцөл байдал руу улс орны амьдрал орно шүү. Зардалтай холбоотой асуудлаар яриад байгаа хүмүүс, гишүүд амьдралын нөхцөл байдал талаас нь харж нухацтай хандахгүй бол хэт явцуу байдлаар асуудалд хандаж хэрхэвч болохгүй.
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан боллоо
2024.11.27
Пестицидийг илрүүлэх чадамжийг нэмэгдүүлнэ
2024.11.15