2024.11.29
Эдийн засаг, Худалдаа
Д.Батлут: Зөвхөн улсын төсөв ярих биш орон нутгийн төсвийг тодорхой болгох шаардлагатай
УИХ-ын чуулганы /2024.11.29/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хориг тавьсантай холбоотой асуудлыг хэлэлцэх дэгийг тал талаас нь шүүн хэлэлцэж байгаа нь зөв. Гэхдээ бүхэл нь авч үзэх хэрэгтэй. 2025 оны төсөв батлагдсан.Гэхдээ Ерөнхийлөгч хориг тавьсан. Ингэснээр нэлээн өөрчлөлт орох байх. Бүтээн байгуулалт, урсгал зардал гэх мэт. Хэрвээ ингэж өөрчлөлт орж батлагдвал орон нутгийн төсөв яах вэ гэдэг асуудал үүснэ. Одоо төсөв батлагдсантай холбоотой хуулийн хүрээнд аймаг, нийслэл 11 сарын 20 гэж Иргэдийн хуралд өргөн барьсан. Хуулиараа 12 сарын 05-нд батлах ёстой. Энэ төсвийн хоригийг ирэх сарын 05ь06-нд хэлэлцэж дуусах нь ээ.
Төсөвт өөрчлөлт орохоор орон нутгийн төсөвт нөлөөлөх үү. Хэрвээ өөрчлөлт орсон тохиолдолд эргэж өргөн барих процесс явагдана. Үүнийг яаж зохицуулах вэ. Хэрвээ хуулийн хугацаанд өргөн бариагүй нөхцөлд Засаг, захиргаа түүний удирдлагын тухай хуульд 36.1.2-оор иргэдийн төлөөлөгчийн хурлын бүрэн эрх,хугацаанаас өмнө дуусгавар болох зохицуулалттай байгаа. Ийм нөхцөл байдалд хүрнэ. үүнийг хэрхэн зохицуулах вэ.
Зөвхөн улсын төсөв ярих биш орон нутгийн төсвийг тодорхой болгох шаардлагатай. Өнөөдөр аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хуралд тухайн шатны Засаг дарга нь төсвөө өргөн мэдүүлсэн байна. Өөрчлөлт орох эсэх цаашлаад өөрчлөлт орсон тохиолдолд эргэн мэдүүлэх хугацааг яах вэ.Орон нутагт улс төржсөн нөхцөл байдал үүсэж, үүнээс улбаалан иргэдийн хурал эрх зүйн чадамжтай байх уу, бүрэн эрх нь дуусгавар болох уу,Засаг дарга яах уу гээд бөөн асуудал үүснэ. Энэ тал дээр ажлын хэсэг юу гэж бодож, ажиллаж байна.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу хариуллаа.