2024.11.29
Эдийн засаг, Худалдаа
Б.Мөнхсоёл: Өнөөдрийн үр дагавар гишүүдийн хариуцлагагүй байдалтай холбоотой
УИХ-ын чуулганы /2024.11.29/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэгийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:
Төсвийн асуудал чухал учраас бодлого хэрэгжүүлэх гол зэвсэг болсон энэ асуудал дээр цаг хугацаа зарцуулж байгаа нь нэг талдаа зөв юм шиг. Нөгөө талдаа Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн гишүүн болон зарим гишүүдийн хэлж буй асуудал дээр эргэлзэж байна. Хэрэв дэг хэрэггүй байсан бол өмнөх чуулганы хуралдаанаар дэгийн асуудал яригдсан. Ёс зүй дэгийн байнгын хороо, ХЗБХ нийлж байгаад ажлын хэсэг гаргаж, дэг боловсруулна гэж явсан. Тэр үед яагаад горимын санал гараагүй юм бэ гэдэг дээр гайхаж байна. Хайран цаг хугацаа.
Яагаад дэг гарах болсон бэ гэхээр. УИХ-ын дэгийн тухай хуулийн 90.8,90.9 үүнийг харахаар эргээд Төсвийн тухай хууль онцгой хууль учраас 36.1.2 УИХ-ын тухай хуулийн энэ заалтаас шалтгаалж УИХ-ын дэгийн тухай хуулийн 16-р зүйлээс шалтгаалж дэг боловсруулагдсан гэж бодсон. Түвшин түвшиндээ хариуцлагтай байх ёстой гэдэгтэй санал нэг байгаа. Гишүүд ирц, байнгын хорооны идэвх,ажлын хэсэг дээр хариуцлагагүй хандаж байна. Өнөөдрийн үр дагавар үүнтэй холбоотой. ХЗБХ,ТБХ хамтраад хуралдлаа. Хугацаан дээр Б.Жавхлан сайдаас санал сонсож,энэ их баримт бичиг хамт явах учраас хугацаа хэрэгтэй гэсэн. Ийм учраас 10 хоног тавьсан.
Түүний асуултад Б.Жавхлан хариуллаа.