2024.11.29
Эдийн засаг, Худалдаа

С.Амарсайхан: Төсвийг дахин өргөн барихдаа хялбаршуулсан горимоор явахгүй бол цаг хугацаа байхгүй

УИХ-ын чуулганы /2024.11.29/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санал хэлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан: 

Төсвийн асуудал дээр маш нухацтай хандаж хурдан шийдэхгүй бол төрийн санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө цаашлаад нийгэм, эдийн засгийн асар олон сөрөг үр дагавруудыг бий болгоно. Төрөөрөө тогловол улс үгүй болно, эхээрээ тогловол элэггүй болно гэдэг шиг төсвөөрөө хэт их цэцэрхэж тоглосон тоглоом ард түмний амьдралаар тоглох тал руугаа орж байна энэ бол тоглоом биш үүний ард төрийн албан хаагчийн цалин, төсөвт байгууллагуудын урсгал зардал, сургууль цэцэрлэгийн санхүүжилт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, төрөөс санхүүждэг дэд бүтэц тог цахилгаан эрчим хүч, харилцаа холбоо гээд өвлийн хатуу ширүүн улиралтай давхацсан асар олон асуудлууд бий.Үүний цаана аймаг, орон нутгийн амьдрал гэж бий. Улс төрч та бидэнд хувь заяагаа даатгачихсан нүдээ хөхөртөл хараад сууж байгаа ард түмний амьдрал бий.Тоглоом тоотой дээр гэдэг шиг юманд хэмжээтэй байгаач ээ гэж цөөнгүй удаан хэлж байгаа. 

Засгийн газар буцаагаад дахин өргөн барихдаа хялбаршуулсан горимоор явахгүй бол цаг хугацаа байхгүй тиймээс энэ тогтоол дээрээ тэр үсгийг оруулах хэрэгтэй байна.Төсвөө өргөн барьсан, хэлэлцсэн, баталсан, хориг тавьсан ямар нэгэн төсвийн зарлага зарцуулалт явагдаагүй тэгэхдээ хуулийн хүрээнд явагдсан одоо дахиад эхнээс нь явах бол цаг хугацаа байхгүй хоёрдугаарт тийм шаардлага байхгүй. Төсвөө баталж чадахгүй бол улс орон ямар байдалд орох вэ гэдгээ эргэж нухацтай харж түргэн шуурхай цэгцлэх хэрэгтэй тийм учраас их хурлын дарга энэ тогтоол дээр хялбаршуулсан маягаар түргэн шуурхай өөрчлөлтөө хийж шууд өргөн барих хэмжээнд тогтоолоо албажуулах хэрэгтэй байна.              

ШИНЭ МЭДЭЭ