МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн экспо "Ability expo-2024” зохион байгуулагдлаа
2024.12.02
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн экспо "Ability expo-2024” зохион байгуулагдлаа

Гэр бүл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хайнд про технологийн компани хамтран "Ability Expo 2024" 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Энэхүү экспо арга хэмжээ нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд эергээр сурталчлан танилцуулах, тэдгээр иргэдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн технологийн шийдлүүдийг танилцуулж буйгаараа онцлогтой.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэнд 20 аж ахуйн нэгж байгууллага оролцсон юм.

Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн О.Саранчулуун оролцож "Хөгжлийн бэрхшээлийн салбарын хууль тогтоомжийн шинэчлэл" сэдвээр илтгэл танилцуулжээ. Тэрбээр уг үйл ажиллагаанд оролцох үеэрээ хувиараа, хамтран бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй уулзаж, үйл ажиллагааг нь сонирхсон байна.

ШИНЭ МЭДЭЭ