2024.11.29
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН БҮРИЙГ ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛГОХОД БОДЛОГОО ЧИГЛҮҮЛНЭ

  • 2023 оны жилийн эцсийн байдлаар 111.2 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 12.7 мянга нь хүүхэд.
  • Мөн 15.3 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхэлж байгаа нь хангалтгүй үзүүлэлт.
  • Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгох чиглэлд бодлогоо чиглүүлэх, санхүүжилтээ нэмэгдүүлж, бэрхшээлийнх нь онцлогт тохирсон ажлын байрны шинэлэг хэлбэр, үйлчилгээг хөгжүүлнэ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний бэрхшээлийнх нь онцлогт тохирсон нийгмийн үйлчилгээний ЗУРАГЛАЛ гаргахаар ажиллаж байна. Ингэснээр асуудлаа цогцоор нь харж, эрхзүйн орчноо шинэчилнэ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулахад САЛБАР ДУНДЫН хамтын ажиллагаа хамгийн чухал.

ШИНЭ МЭДЭЭ