Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурал үргэлжилж байна
2024.12.04
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурал үргэлжилж байна

Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо болж буй уг хуралд
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газраас цөлжилт, газрын доройтолтой тэмцэх хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” буюу “One for All, All for One” үзэл санааны дор цөлжилтийн эсрэг нэгдэхийг уриаллаа.

ТҮНШ ОРНУУДЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД НАРТАЙ УУЛЗЛАА

Цөлжилтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд Монгол Улс аль болох олон хэлэлцээр, уулзалтыг манлайлж, удирдан оролцох зорилттой ирсэн. Хурлын эхний Хөх бүс дэх Монгол улсын павильондоо хэд хэдэн уулзалт хийлээ. Бүгд найрамдах Турк улсын Байгаль орчин, хот төлөвлөлтийн сайд Мурат Курум болон Дэд сайд Фатма Варанг болон бусад албаны төлөөлөлтэй уулзлаа.

Бүгд найрамдах Узбекистан улсын Экологи, Байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Азиз Абдухакимов, Усны нөөцийн сайд Шавкат Хамраев болон албаны төлөөлөлтэй уулзлаа. ОХУ-ын Уур амьсгалын тусгай элч Руслан Эдэлгэриев, Бүгд найрамдах Халимаг улсын тэргүүн Бату Хасиков болон бусад албаны төлөөлөлтэй уулзлаа.

Дээрх уулзалтуудын үеэр цөлжилт, газрын доройтлыг бууруулах, сэргээх болон нүүдлийн мал аж ахуйн тогтвортой байдлыг хангах чиглэлээр хамтарч ажиллах шинэ алхмуудыг ярилцаж, өргөн цар хүрээтэйгээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ