Багануур дүүрэг дэх батарей хуримтлуурын станцыг туршилтаар ажиллуулж эхэлжээ
2024.12.04
Эрчим хүч

Багануур дүүрэг дэх батарей хуримтлуурын станцыг туршилтаар ажиллуулж эхэлжээ

Багануур дүүрэгт байгуулсан 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц туршилтаар ажиллаж эхэллээ.

Тус станцын барилгын ажлыг есдүгээр сарын 6-ны өдөр эхлүүлж, арваннэгдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу өнгөрсөн сарын 30-нд барилгын ажил дуусаж, туршилтаар ажиллаж эхэлсэн байна. 

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар хэлэхдээ “Бид улсын комисс ажиллуулах хүсэлтээ холбогдох байгууллагад хүргүүлсэн бөгөөд комисс ажилласны дараа ашиглалтад өгнө. Товчхондоо уг станц ашиглалтад орсноор шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хураагаад, оргил ачааллын үед төвийн системд буцаан нийлүүлэх юм” гэлээ.

Уг ажлын нийт төсөвт өртөг 293.5 тэрбум төгрөг бөгөөд одоогийн  байдлаар туршилт буюу жигдрүүлэлтийн ажил хийгдэж байгаа аж.

Тус станцын барилгыг БНХАУ-ын “Энвижн энержи” компани барьж, туслан гүйцэтгэгчээр дотоодын “Монхорус Интернэшнл” компани ажилласан байна.

ШИНЭ МЭДЭЭ