Нүүрсний жинхэнэ хулгайчид их мөнгө гаргаж, зохион байгуулалттайгаар илт худал гүтгэлэг тараалаа
2024.12.04
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Нүүрсний жинхэнэ хулгайчид их мөнгө гаргаж, зохион байгуулалттайгаар илт худал гүтгэлэг тараалаа

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нүүр номдоо дараах тайлбарыг бичжээ.

Нүүрсний жинхэнэ хулгайчдын зүгээс их хэмжээний мөнгө гаргаж, зохион байгуулалттайгаар "Б.Энхбаяр хятадуудад үйлчилсэн үү", "Б.Энхбаяр сонгуулийн мөнгөө хятадуудаас санхүүжүүлсэн үү" гэх илт худал гүтгэлгийг цахим орчинд тараасантай холбоотойгоор дараах няцаалт, тайлбарыг эх нотлох баримттайгаар танилцуулъя. Үүнд:

Нэг. БНХАУ-ын хөрөнгө оруулагчийн 60 хувийн өмчлөлийн 7.5 сая ам долларын хөрөнгө гаргаж барьсан үл хөдлөх хөрөнгийг өөрийнх нь гарын үсэг мөн эсэх нь Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр нотлогдохгүй байхад нотариат хууль зөрчиж, өөрийнх нь оролцоогүйгээр батламжилж өөр хүний нэр дээр шилжүүлсэн.

Энэ асуудлаар энэ оны хавар намайг АТГ-д өгч шалгуулсан, шалгуулсан хуульч нь нүүрсний хэргээр ял шийтгэгдсэн, УИХ-ын дэд дарга асан Т.Аюурсайханы өмгөөлөгч.

Хоёр. Улсын бүртгэлийн байгууллага нийт 10 гаруй хууль, журмыг зөрчиж уг иргэний хөрөнгийг өөр этгээдийн нэр дээр шилжүүлсэн.

Гурав. Хил хамгаалах байгууллага гомдол гаргагч иргэнийг Монгол Улсын хилээр оруулахыг хязгаарласан хууль бус бүртгэлийг эрх бүхий шүүх, прокурорын байгууллагын шийдвэргүйгээр хийсэн.

Дөрөв. Дээрх гэмт хэргийн шинжтэй асуудлыг хууль хяналтын байгууллага удаа дараа гэмт хэрэг үүсгэж шалгахыг зогсоосон буюу хаасан нь Ажлын хэсгийн дүгнэлтээр нотлогдсон. Уг дүгнэлт Ерөнхий сайдад энэ оны нэгдүгээр сард танилцуулагдсан.

Монгол Улс Үндсэн хуультай, эрх зүйт ёстой улс бөгөөд хаана хууль үйлчилнэ тэнд шударга ёс засагладаг болно. Гадаадын ч бай дотоодын ч бай хүний хөрөнгийг хууль бусаар дээрэмдэхийг манай улсын хууль тогтоомж зөвшөөрдөггүй бөгөөд дээрэмчдийн захиалга, мөнгөөр намайг гүтгэх, харлуулах санаархалд би автахгүй.

Энэ асуудлаар энэ оны хавар намайг АТГ-д өгч шалгуулсан, шалгуулсан хуульч нь нүүрсний хэргээр ял шийтгэгдсэн, УИХ-ын дэд дарга асан Т.Аюурсайханы өмгөөлөгч болно.

Хуулийн байгууллага хөрөнгө оруулагчийг дээрэмдсэнийг нотолсон намайг биш дээрэмдсэн нөхдүүдэд одоо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд миний бие хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг баримтлан хүлээцтэй хандсаар ирсэн.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд өөрийн салбарын олон байгууллага, албан хаагчдын оролцоотой хийгдсэн дээрх хууль бус зөрчлийг таслан зогсоох, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан даалгаврыг гаргаж байв.

Монгол Улсын Ерөнхий прокурорт хуулийн байгууллагын албан хаагчид оролцсон байж болзошгүй дээрх асуудал, Ажлын хэсгийн дүгнэлтийг 2024 оны 1 дүгээр сард мөн хүргүүлсэн байгаа болно. Уг хэргийн мөрдөн шалгалтын үр дүнг цаашид ч анхааралтай ажиглах болно гэжээ.

Мөн өчигдөр буюу энэ сарын 3-нд хууль бус үйлдлийг илчилсэн сэтгүүлчийг “нүүрсний машинтай” гэж гүтгэдэг болсон УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг хуулийн байгууллагад шалгуулах тухайгаа ERENNEWS.MN сайтын редакциас мэдэгдсэн.

Тус сайт Б.Энхбаяр гишүүнээс уучлал гуйхыг шаардсан юм. Мөн мэдэгдэлдээ “Өнгөрсөн оны 12 дугаар сард зохион байгуулсан нүүрсний гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн, судлах сонсголыг тухайн үеийн Хууль зүй дотоод хэргийн сайд, одоогийн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр даргалсан.

skip-share
Тухайн компанийн эрх бүхий албан тушаалтнууд болох Hang Feilong, Zhang Dong нар Монголд ирснийг батлах баримтыг өөрчлөх тухай агуулгатай байсныг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, эцэслэн тогтоолгоно.

Тухайн үед тэрбээр “нүүрсний машинтай 40 сэтгүүлч байна” гэх ор үндэслэлгүй, худал мэдээлэл тарааж байв. Хэрэв 40 сэтгүүлч нүүрсний машинтай бол бүтэн жилийн хугацаанд нэрсийг зарлах, хууль хяналтын байгууллагад шалгуулах боломж байсан. Хууль зүйн сайд гэх хариуцлагатай албан тушаал хашиж явсан хүн сэтгүүлчид, бүхэл бүтэн сэтгүүл зүйн салбарын нэр хүндэд халддаг, үүнд нь хууль үйлчилдэггүй байж таарахгүй.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр 2024.01.16-ны өдөр 1/1 дугаартай албан даалгавар гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан болон ХХЕГ-ын дарга Х.Лхагвасүрэн нарт хууль бус даалгавар биелүүлэхийг үүрэгдсэн.

Энэхүү албан даалгавар нь маш өндөр мөнгөн дүнтэй, хоёр компанийн маргааны асуудалд хөндлөнгөөс оролцож, шүүх эрх мэдлээс давж, Хятадын хөрөнгө оруулалттай “Хуашенконстракшн Монгол” компанид илт давуу байдал олгосон.

Тодруулбал Хууль зүйн сайд асан Б.Энхбаярын 2024.01.16-ны өдөр 1/1 дугаартай албан даалгавар нь УБЕГ-ын байцаагчийн хууль тогтоомжид нийцсэн бүртгэлийг Хятадын хөрөнгө оруулалттай “Хуашенконстракшн Монгол” гэх компанид ашигтайгаар засварлах, тухайн компанийн эрх бүхий албан тушаалтнууд болох Hang Feilong, Zhang Dong нар Монголд ирснийг батлах баримтыг өөрчлөх тухай агуулгатай байсныг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, эцэслэн тогтоолгоно” гэжээ.

ШИНЭ МЭДЭЭ