2024.12.05
Эдийн засаг, Худалдаа
Д.Ганмаа: Төсөл хэрэгжих журам, стандарт тодорхой байх ёстой
УИХ-ын чуулганы /2024.12.05/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Ганмаа:
Төсвийг алдагдалгүй болгоод оруулж ирж байгаа юм байна. Зардал буурсантай холбоотойгоор энэ эдийн засгийн өсөлт одоо бусад макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд нь хэрхэн нөлөөлж байгаа вэ? Богинохон хугацаанд маш хурдан ажиллаж оруулж ирсэн учраас ийм тооцоо тооцооллоо хэр зэрэг үндэслэлтэйгээр гаргаж шийдсэн бол. Алдагдалгүй төсөв баталсантай холбоотой эдийн засаг дахь төрийн оролцоо харьцангуй хумигдах гэж байгаа гэсэн хүлээлттэй байгаа. Нөгөө талд нь хувийн хэвшлүүдийн одоо орон зай илүү нээлттэй болох гэж байгаа. Боломж гарч ирэх гэж байгаа гэж бүгд хүлээлттэй байгаа байх. Тэгэхлээр хувийн хэвшлүүд яаж идэвхжих вэ? Энэ идэвхжих сувгууд нь юу вэ?
Түүний асуултад Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр хариуллаа.