2024.12.06
Эрүүл мэнд

Т.Мөнхсайхан: Эмнэлэг баригдсанаар өвчлөл, нас баралт буурахгүй. Урьдчилан сэргийлэх нь нэн чухал байна!

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал Эрүүл мэндийн сайдаас асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

Хүүхдийн өвчлөл манай улсын хувьд нэлээн их байгаа. Ирэх жилүүдэд хүүхдийн өвчлөлийг бууруулах томоохон бодлогууд хэрэгжиж эхэлж байгаа. Нярайн эрт илрүүлэг, скрийнингийн асуудал, сургуульд суурилсан эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний асуудал гэх мэтчилэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээний хувьд зуны дэлгэр цагт хүүхдийн эмнэлгийн дутагдалд орохгүй байгаа. Өвлийн улиралд ханиад томуугийн дэгдэлтийн үе эхэлдэг.  Энэ үед утааны хэмжээ ихсэж хүүхдийн эрүүл мэндэд, амьсгалын замын өвчлөлд ихээхэн өндөр нөлөөлөл үзүүлдэг. Тэгэхээр бид энэхүү өвчлөлөөсөө хэрхэн, яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг рүү түлхүү орох шаардлагатай байна. Баахан хүүхдийн эмнэлэг төлөвлөөд барьчихлаа гэж бодъё. Өвлийн цагт яг томуугийн дэгдэлтийн үед энэ эмнэлгүүд маань ачаалалтай байх нь. Ингээд бусад 3 улиралд нь ямар нэг тусламж үйлчилгээний ачаалал байхгүй. Ингээд эмнэлгүүд маань үйл ажиллагаагаа явуулахгүй хэмжээний асуудал үүсэх юм. 

Иймд хүүхдүүдээ хэрхэн өвчлөлийг нь багасгах вэ, эрт илрүүлж оношлох вэ гэдэг асуудал нэн чухал байна. 2 дугаарт улирлын чанартай өвчлөлөөс бид яаж сэргийлэх вэ гэдэг асуудлыг ярихаар эрүүл мэндийн боловсролын асуудал яригдана. Мөн дээрээс нь утааг бууруулахгүй л бол амьсгалын замын өвчлөл буурахгүй байгаа юм.

Энэ жил өнгөрсөн жилээс 200 орыг илүү дэлгэж Улаанбаатарын хэмжээнд бэлдсэнТухайлбал, НЭМГ-аас нийслэлийн хэмжээнд 1300 орыг бэлдсэн. ЭМЯ-ны харьяа байгууллагуудад 1100 орыг бэлдсэн. Ингээд нийтдээ 2400 ор буюу өнгөрсөн жилийнхээс 200 орыг илүү бид нар дэлгэж бэлдсэн.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ буюу вакцинжуулалт, яаж сэргийлэх вэ гэдэг бодлогын болон нөлөөллийн ажил мөн эрүүл мэндийн боловсрол олгох ажлуудыг бүгдийг нь хийсэн. Гэсэн авч өнөөдөр орны ачаалал дийлдэхгүй хэмжээнд энэ хүрч байна. Энэ нь Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбоотой. Тэгэхээр утааг хариуцсан Улаанбаатар хот нийслэлийн удирдлагууд, агаарын бохирдлын асуудлыг хариуцсан Байгаль орчны яам авч хэрэгжүүлж байгаа энэ арга хэмжээнийхээ талаар тодорхой дэлгэрэнгүй мэдээллийг өгнө бодож байна.

ШИНЭ МЭДЭЭ