2024.12.06
Эдийн засаг, Худалдаа
Ж.Батжаргал: Гишүүд богино хугацаанд нухацтай, ажил хэрэгч ажиллах шаардлага үүслээ
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
Төсвөө дахин өргөн барьж хэлэлцэхэд шинэ нөхцөл байдал үүссэн. Энэ нөхцөл байдалд тодорхой зардлуудыг хөндөж болохгүй. Бусад зардлуудаа хөндөөд, төсвөө алдагдалгүйгээр боловсруулаад оруулаад ирээч гэдэг санал гишүүдээс гарчихсан. Засгийн газар энэ шаардлагыг нь хангаад оруулаад ирлээ. Одоо бид сайн муугийн тухай яриад хэрэггүй ээ. Энэ дахиж хэлэлцэж байгаа нь зарим хэсэг нь сайн гээд л зарим нэг нь улс орныхоо ирээдүйн хөгжлийг боомилчихсон маш муу зүйл болж байгаа тухай л яриад байх юм. Би бол тэгж харахгүй байна. Аливаа сорилтууд бол дандаа шинэ боломжуудыг бий болгож байдаг. Бид ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр батлаад мега төслүүдийг урагшлуулах бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар урагшлах том хөтөлбөр зорилт бидэнд байгаа.
Төсвийнх нь нөхцөл байдал ийм шинэ нөхцөл байдлыг бий болгочихлоо. Энэ хоёрыгоо уялдуулаад шинэ нөхцөл байдал, шинэ арга барил, бид илүүтэй эрэлхийлж ажиллах тухай л асуудал гарч ирж байгаа л гэж ойлгоод байгаа шүү дээ. Түншлэлийн шууд хөрөнгө оруулалтын бас төсвийн бүтэцээ зөв болгох төрийн зардлыг бууруулах чиглэл дээр бас ахиухан ажиллах тухай том ажлын эхлэл эндээс үүсэж байна л гэж ингэж харж байгаа. Яг нарийндаа бол энэ чинь хасагдаж байгаа зардал 2,3 их наяд үүний 0,8 нь хөрөнгө оруулалтаасаа, 0,7 нь зээл тусламжаас. Үйл ажиллагааны зардалтай холбоотой асуудлаасаа 0,8 нь урсгал зардлаасаа л хасагдаж байгаа шүү дээ. Тэгээд тэр гадаадын зээл тусламжийн үйлчилгээтэй холбоотой зардлын бууралт чинь дан ганц бүгдийг нь хасчхаагүй шүү дээ. Бид 2,4 билүү их наядаас ийм юм хасагдаж байгаа.
Эрэмбэ дараагаа зөв тогтоох тухай л асуудал л яригдана л гэж ойлгож байгаа. Хамгийн түрүү үр өгөөж өгөх тэр зээл тусламжуудаа түрүүлж ашиглах энэ арга барил руугаа л чиглэж л явах ёстой.Тийм учраас үүнийг сайн муугийн тухай биш ямартай ч төр том данхайсан бүтэцээ бууруулахад нэлээн том зүйл боллоо. Дээр нь энэ хувийн хэвшлийг баялаг бүтээгчдийг дэмждэг, эрх зүйн орчин орон зай зэрэг бүх юмаа нэг шинэ нөхцөлд харах ийм бололцоо боломжийг үүгээр бий болгож байна. УИХ-аас байгуулагдах ажлын хэсэг нэлээн няхуур ажиллах ёстой. Их Хурлын гишүүд энэ тал руугаа илүү анхаарлаа хандуулж богино хугацаанд нухацтай, ажил хэрэгч, сайн ажиллах шаардлага бидэнд үүсэж байна.
ШИНЭ МЭДЭЭ
Хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэж байна
2024.10.25
ХҮДЭР СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2024.05.09
Малчны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.19