2024.12.06
Эдийн засаг, Худалдаа
Т.Аубакир: Шилжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг цаашдаа хаялгүй анхаарч ажиллах ёстой
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Т.Аубакир:
Монгол Улсын хувьд Орос улстай гурил, улаан буудайн зах зээл дээр өрсөлдөх ямар ч потенциал байхгүй, гадагшаа экспортод гаргана гээд хөөрцөглөх бол дэмий байх. Хүнсний хангамжтай холбоотой 2022 оны 11 сарын 11-ний өдөр баталсан гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль хүчингүй болж байгаа. Сангийн сайд аа боловсруулах үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжийн иж бүрдлийг гаалийн татвараас чөлөөлнө гэсэн. Үүн дээр ХАА-н салбар дээр ажиллах ёстой. Трактор, техникийн асуудал үндсэндээ буцаад татвартай болчих юм шиг харагдаад байна. Дээрээс нь Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн хүнсний хангамжийн бодлогын хүрээнд, Монгол Улс маань нэг трактор битгий хэл нэг боолт ч үйлдвэрлэдэггүй улс.
Сүүлийн үед хүнсний хангамжийн хүрээнд, манай нарийн ногоо, төмс хүнсний ногооны хангамж маш сайн дээшилсэн. Атрын 3 дугаар аяны хүрээнд, Монгол Улсын газар тариалангийн агротехнологи буюу механикжуулалтын асуудлыг тодорхой хэмжээнд шийдчихсэн. Энэ ажлыг тасалдуулж болохгүй, үргэлжлүүлээд явах хэрэгтэй. Техник 20, 30 жил ажиллах бололцоо байхгүй. 10 хүрэхгүй жилийн хугацаатай. Одоо үндсэндээ элэгдэл хорогдол нь дуусаад дахиад шинэчлэх зайлшгүй шаардлагатай байдаг. Одоо агро технологийн ихэнх ажлыг трактор, техникээр гүйцэтгэж байгаа учраас 38.4-ийн заалт дээрээ боловсруулах үйлдвэр гэж таслал тавиад, газар тариалангийн трактор тоног төхөөрөмж гэж нэмэх нь зөв байх.
Монгол Улсын ЗГ-аас 110 сая орчим доллар гаргаад У усыг гүн цэвэршүүлэх энэ үйлдвэрийн асуудал яригдаад явж байгаа юм байна.Үүнийг хойшлуулахгүй шийдээд явах нь зөв.
ШИНЭ МЭДЭЭ
Төсөвт тавьсан хоригийг хэлэлцлээ
2024.11.22
МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА
2024.11.09
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд ажиллав
2024.10.08
Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд ажиллав
2024.10.07
Үндэсний цөөнхийн ТОД төлөөлөл
2024.09.03