2024.12.06
Эдийн засаг, Худалдаа
Д.Батлут: Төсвийн тэлэлтэд хамгийн их нөлөө үзүүлдэг аймгууд өөрсдөө төсвийн хямралд орчихсон
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
Алдагдалгүй төсөв батлах гэж байна. Аудитын тайлан дээр харахлаар орлого их өөдрөгөөр төсөөлж, уул уурхайн бүтээгдэхүүний үнийг өндөр тавьж төлөвлөсөн байна. Тухайлбал, 53 хувийг дангаараа бүрдүүлэх нүүрсийг ирэх онд 35 доллароор үнэ нь одоо унахаар тийм прогноз байна. Өөр нөөц төлөвлөгөө байгаа юм уу,
Төсвийн хүрээний мэдэгдэл дээр ЗГ-ын өр нэг дүнгээр, 2025 оны төсвийн төсөл дээр бас өөр дүнгээр байна. Эрдэнэт үйлдвэрээс 20,%-ийн Амнат авч байгаа. Одоо тэгсэн манай Эрдэнэт үйлдвэр чинь бол зэс баяжуулдаг молибден баяжуулаад л гаргадаг үйлдвэр шүү дээ. Технологи нь тийм. Гэтэл тэр дотор байгаа хөнгөн цагаан, хар тугалга, цайр гэх мэт бүтээгдэхүүнүүдээс Амнат авч байгаа. Үүнийг Эдийн засгийн ач холбогдол бүхий дагалдах элемент гэж нэрлэж байна. Эдийн засгийн ач холбогдол бүхий дагалдах элемент гэдгийг хэн, хаана, яаж тодорхойлоод байгаа юм бэ? Болж бүтэж байгаа үйлдвэрээ ингэж байнга ноолоод.
Энэ үйлдвэр техник технологийн шинэчлэл хийж чадахгүй, дэлхийн жишиг үйлдвэр нэртэй дэлхийн жишиг цалин байхгүй, ийм л нөхцөл байдалд байна. Технологийн шинэчлэлд нь хөрөнгө оруулалт хийх боломжийг нь бүрдүүлж өгч байж илүү үр өгөөжтэй ажиллах боломжийг гарах ёстой. Уурхайн олборлолтын ажил доошлох тусам, агуулга багатай болж эхэлж байгаа юм. Үүнд чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийж өгөөч ээ.
Төсвийн тэлэлтэд хамгийн их нөлөө үзүүлдэг аймгууд өөрсдөө төсвийн хямралд орчхоод байгаа. Эрдэнэтэд эрчим хүч, хүчдэлийн уналтад орчихсон айл өрхүүд цөөнгүй байна. Зөвхөн Эрдэнэт ийм байгаа юм чинь Булган,Хөвсгөл аймагт хүмүүс яаж очиж амьдрах юм. Тэнд яаж ЖДҮ-лэлүүд хөгжих юм бэ. Үүнд чиглэсэн хөрөнгө оруулалтыг яаж, хэзээ хийх юм. Хөдөө орон нутгаа хаяад байхаар, төвлөрөл яаж саарах юм. Тэнд хүн амьдрах боломжийг бий болгож байж л төвлөрлийг сааруулах бодлого давхар үр дүнгээ өгнө.
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.