2024.12.06
Эрчим хүч
Г.Уянгахишиг: Кино урлагийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулахаар бол тусад нь хэлэлцэх нь зөв
УИХ-ын чуулганы /2024.12.06/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:
Кино урлагийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай орж иржээ. Үүнийг дэмжихгүй байхыг гишүүддээ хэлье. Тухайн хуулийн 4 дүгээр бүлгийг бүхэлд нь хүчингүй болгох буюу энэ 4 дүгээр бүлэг өөрөө, кино урлагийн салбарын бодлоготой холбоотой маш том зохицуулалтууд байгаа. Зөвхөн дэмжих сантай холбоотой биш. Дэмжих санд 2025 оны төсөв дотор 100 сая төгрөг л туссан байна.
Кино урлагийн салбарын бүхэл бүтэн бодлогын нэг баганыг нь ингээд аваад хаячхаж байгаа юм бэ. Иймд гишүүддээ хэлэхэд энэ хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэхээсээс татгалзаж өгөөч ээ гэдэг хүсэлтийг илэрхийлмээр байна. Кино дэмжих сан зөвхөн төсвөөс санхүүждэг биш, төсөв, нхандив тусламж дээрээс нь гадаадаас санхүүждэг. Мөн Монголд гаргаж байгаа киноны ашгаас 2% нь ордог. Энэ дэмжих сангийн тусламжтайгаар Вивант Японы хамтарсан кино, Өрнөдийг зорих зам гэж Солонгостой хамтарсан кино байна. Эдгээр кинонуудын зураг авалтыг Монголд хийсэнтэй холбоотойгоор хориод тэрбум төгрөг Монголын зах зээлд ороод ирчихсэн байгаа шүү дээ.
Энэ дээр чинь өчнөөн олон хүний бас цалин хөлс яригдсан байгаа. Хэрвээ энэ хуулийг хэлэлцүүлэх бол төсөв дагаж оруулж ирж болохгүй, тусад нь хэлэлцэх нь зөв. Үүн дээр мэргэжлийн хүмүүс, киноныхны өөрсдийнх нь дуу хоолойг сонсмоор байна. Дэмжих сангийн зарцуулалтыг нь сонсмоор байна. Өнөөдөр том кино наадмуудад манай кинонууд уралдаж, өрсөлдөөд шагнал авч байна. Энэ бол 2022 оноос үйлчилж эхэлсэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн эерэг үр дүн юм.
Түүний асуултад Ажлын хэсгийн гишүүд хариуллаа.