2024.12.06
Эдийн засаг, Худалдаа
Т.Аубакир: Төсөв танах нэр дор үргэлжлээд явж буй төсөл, хөтөлбөрийг зогсоож болохгүй
УИХ-ын чуулганы /2024.12.05/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Т.Аубакир:
Ирэх жил рүү шилжиж буй төслүүд байгаа. Нэгэнт эхэлчихсэн, нийгэм, эдийн засагт өгөөжтэй төслүүдээ шийдвэрлээд явах нь зөв байх. Энэ жилийн сонгууль онцлогтой болж, нийгмийн төлөөлөллүүд орж ирсэн. Парламент мэтгэлцээний талбар энэ утгаараа 126 гишүүдийг талархалтай хүлээн авч байгаа. Өмнөх парламентын гишүүд ч тухайн цаг үедээ үүргээ сайн биелүүлсэн. Өмнөх парламент яаж явдаг байсан юм гэж ярих хэрэггүй. Цаг үеийнхээ хувьд 126 гишүүн болоод явж байгаа. Парламентаа муухай харуулж болохгүй, бие биеэ дэмжээд, ойлголцоод явах нь зөв. Олонхын саналаа хүндэтгээд явах хэрэгтэй.
Дараагийн төсөв дээр алдагдалгүй гэхээс илүү үр өгөөжөө харж шийдээрэй. Манай аймагт утааны асуудал бий.Нийслэлээс хэцүүхэн нөхцөлд бий. Зарим боомтоо хатуу хучилттай замаар холбох зэрэг ажил бий. Иймд төсвийг танаж байна гээд үргэлжлээд явж байгаа төсөл, хөтөлбөрийг зогсоож болохгүй.
ШИНЭ МЭДЭЭ
Төсөвт тавьсан хоригийг хэлэлцлээ
2024.11.22
МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА
2024.11.09
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд ажиллав
2024.10.08
Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд ажиллав
2024.10.07
Үндэсний цөөнхийн ТОД төлөөлөл
2024.09.03