МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.12.06
Эдийн засаг, Худалдаа

Д.Ганмаа:Хэрэгжиж буй эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн үр дүнгийн судалгаа бий юу

УИХ-ын чуулганы /2024.12.05/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Ганмаа:Хэрэгжиж буй эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн үр дүнгийн судалгаа бий юу

Баяндалай, Гурван тэс чиглэлийн хатуу хучилттай 80 км замыг аль болох хурдан оруулж өгөөрэй. Тухай орон нутагт хуурайшилт, тоосжилтоос үүдэлтэй иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Эрүүл Монгол хүн, Эрүүл шүд гэх мэт олон хөтөлбөр хэрэгждэг. Энэ талаар тодорхой судалгаатай мэдээ, мэдээлэл ил гаргаж өгөөч. Судалгааны үр дүнг хармаар байна. Энэ төсөл зөв явж чадаж байна уу. Эрүүл шүд хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн 80 хувь нь шүд цооролттой. 5-аас доош настай хүүхдүүдийн гол өвчлөл амьсгалын замын өвчин эзлэж байна.

Хүнсний баяжуулалтын хуулийн суурь судалгааг 2017 онд хийсэн. Гурил, тос, сүү баяжуулахад ямар үр нөлөө эрүүл мэндэд гарах талаар.Үүнд мониторинг хийсэн үү, хийх гэж байна уу. Үүнтэй холбоотой өвчлөлийг бууруулах маш том судалгаа гарсан байгаа. Үүнийг анхаарч өгөөрэй.

Түүний асуултад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариуллаа.