МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Тэмүүжин: Онцгой байдлыг албаны сургалтын зардлыг хасаж болохгүй
2024.12.09
Эдийн засаг, Худалдаа

Х.Тэмүүжин: Онцгой байдлыг албаны сургалтын зардлыг хасаж болохгүй

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2024.12.09/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: 

Онцгой байдлыг албыг төрийн цэргийн байгууллага болгож хувиргасан нь хамгийн том алдаа. Үр ашиггүй зардал маш их байгаа. Байгалийн болон техникийн гаралтай гамшиг ослын үед ашиглагдах хувцас, хэрэгслээ авч чадахгүй байгаа мөртлөө бүгд цэргийн хувцас өмсөөд гүйгээд байна. Хамаг төсөв нь даргын өмнө жагсах, цэрэг болж тоглох хийхрэлд нь зарлага болж гарч байна. Гэтэл онцгой байдлын алба бол хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аюулаас хамгаалж ажилладаг.

Хэмнэх гэж байна гээд дотоод сургалтын зардлыг хасаж болохгүй. Онцгой нөхцөлд хэрхэн ажиллах тухай суралцах хэрэгцээ маш өндөр байгаа. Хэрвээ дадлагажихтай холбоотой төсвийг механикаар хасчих юм бол одоо байгаа муу нөхцөл байдлаасаа цаашид бүүр л муудна. Та бүхэн мэдэж байгаа. Газ дэлбэрэхэд газтай яаж харьцах тухай мэдлэг, туршлага байхгүй байсан шүү дээ. Энэ чиглэл рүү сайн анхаарах хэрэгтэй!

ШИНЭ МЭДЭЭ