МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сурагчдын амралтаар "Ном уншлагын уралдаан" зохион байгуулах талаар санал солилцов
2024.12.10
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Сурагчдын амралтаар "Ном уншлагын уралдаан" зохион байгуулах талаар санал солилцов

Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтнууд Төрийн ордонд зочиллоо. 

Тэднийг УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл урьсан бөгөөд сурагчдын амралтыг тохиолдуулан "Ном уншлагын уралдаан" хийх талаар санал солилцжээ. 

Төрийн ордны үйл ажиллагаатай танилцсан боловсролын салбарын ажилтнуудад Н.Батсүмбэрэл гишүүн ажил хөдөлмөрийн амжилт хүсэж, номын цагаан буян дэлгэрэг хэмээв.

ШИНЭ МЭДЭЭ