МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн О.Саранчулуун тусгай хэрэгцээт хүүхдийн "Бяцхан алаг үрс" цэцэрлэгээр зочиллоо
2024.12.09
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

УИХ-ын гишүүн О.Саранчулуун тусгай хэрэгцээт хүүхдийн "Бяцхан алаг үрс" цэцэрлэгээр зочиллоо

УИХ-ын гишүүн О.Саранчулуун Аутизм, даун, хавсарсан бэрхшээлтэй болон бусад хүүхдүүд хамт сурч хөгждөг цогц хөтөлбөртэй "Бяцхан алаг үрс" цэцэрлэгээр зочилж, үйл ажиллагаатай нь танилцжээ.

Цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан О.Саранчулуун гишүүн өөрийн сэтгэгдлээ нүүр номондоо хуваалцжээ. 

Тэрбээр “Координатор багш нь хүүхдүүдээ сургах хөтөлбөрөө боловсруулаад явдаг юм байна. Гаднаас доктор, мэргэжилтнүүдийг урьж боловсон хүчнээ сургаж бэлтгэсэн, байнгын чадавхжуулаад явдаг бүр болоогүй явуулын хөтөлбөрөөр сургууль, цэцэрлэгүүдэд очиж сургалтын хөтөлбөрийг нь хамтран боловсруулахад тусалдаг, хүртээмжтэй шийдлээ санал болгодог ийм нэг цэцэрлэг байна.

Цэцэрлэгийн өрөө, тасалгаа орчны хувьд гэвэл, гэрэлд мэдрэг хүүхдүүдэд зориулсан тусгай тохижилттой өрөө, хүүхэд тавгүйтэх үед тайвшруулах өрөө гэх мэт хэрэгцээг нь бүрэн хангаж тохижуулжээ. Энэ цэцэрлэг маань хүртээмжтэй 4 жишиг төвийн 1 ба тэр дундаа хамгийн сайн нь. 

Захирал бүсгүй Октябр 15 жил Орос улсад сурч хөдөлмөрлөсөн туршлагатай бөгөөд энэ бүхнийг бүтээхийн тулд өөрөөс гарах бүхнээ зориулж босгож яваа ээж.

Бид мөн хамтарч ажиллах санал солилцож ярилцлаа. Хандив, тусламж бус чадавхжуулах, хүртээмжтэй хөтөлбөрийг санал болгох, нийгмийн загвар гэж ярьж байна. Цаашид олон ажлуудыг хийх боломжууд бий” хэмээв.

ШИНЭ МЭДЭЭ