МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.12.10
Эдийн засаг, Худалдаа

М.Бадамсүрэн: Аялал жуулчлалын чиглэлээр хөнгөлөлттэй зээл гаргах заалтыг төсвөөс хасаж болохгүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн/2024.12.09/ хуралдаанаар Төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийжээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа. 

Тэрбээр “Улсаас ирж байгаа хөрөнгө оруулалтуудыг аймаг, сум орон нутагт олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтарч хийвэл хурдан хугацаанд үр дүнд хүрнэ. Тэгэхээр бүсүүдэд улсын хэмжээнд гэсэн заалтыг Засгийн газар эсвэл харьяалагдах яам задлах уу? Энэ асуудлын хүрээнд УИХ-ыг мэдээллээр хангаж ажиллаач ээ гэдэг санал байна. 

Иргэдийн зүгээс хөрөнгө оруулалтын асуудал дундаас Богд уулыг түнелтэй болгохыг нэлээн хөндөж байна. Энэхүү түнелийг барихад цахилгааны гурваас доошгүй эх үүсвэр хэрэгтэй, босоо чиглэлд агааржуулалтын олон хоолой гаргана гэсэн байгаа. Уг төслийн зураг төсөл, ТЭЗҮ нь хийгдэж байгаа байх. Төсвийн тодотголоор батлаад явсан. Энэхүү төслийг хувилбартай гаргаж байгаа юу?

Нийслэлд хэмжээнд дунд оврын автобус нэвтрүүлэх боломжтой юу. Өөрөөр хэлбэл, метротой ижил 5 болон 10 минутын зайтаагаар явуулах хувилбар бий юу?

Ирэх оны төсөвт аялал жуулчлалын чиглэлээр хөнгөлөлттэй зээл гаргах гэж байсан юм билээ. Төсөв дахин өргөн мэдүүлэх энэ заалтыг хассан байна. Уг нь хамгийн зөв шийдвэр байсан. Яагаад хассан бэ?

Хэрвээ одоо хэлэлцэж буй төсвийн байдал сайн байвал төсөв тодотгох уу. Хэрэв төсөв тодотгох юм бол дэд бүтцийн 10 төсөл хасагдахаар орж ирсэн. Хэрхэн яаж эрэмбэлэх вэ?" хэмээн асуулаа.

ШИНЭ МЭДЭЭ