МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Бат-Эрдэнэ: Татвар төлөгчдийн мөнгөөр төрийн дарга нар жаалаад байж болохгүй!
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2024.12.10
Улстөр

Б.Бат-Эрдэнэ: Татвар төлөгчдийн мөнгөөр төрийн дарга нар жаалаад байж болохгүй!

Монгол Улсын Засгийн газраас төсвийг дахин өргөн барьсантай холбогдуулж УИХ-ын даргын 303 дугаар захирамжаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулсан, УИХ-ын Б.Бат-Эрдэнэ нарын 16 гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан.

ТӨСВИЙН ХУУЛИЙГ ДАГАЛДАЖ 11 ХУУЛЬ, 4 ТОГТООЛЫН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН

Тус ажлын хэсгийн зорилго нь төсөв дахин өргөн баригдсантай холбогдуулаад ялангуяа байнгын хороо УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий юм. Ингэхдээ төсвийн хүрээний мэдэгдэл болон бусад дагалдах хуулиудтай холбоотой олон асуудлуудыг хэлэлцэж буй. 

Төрийн хэмнэлтийн тухай хуулийг мөрдөх. мөрдөөгүйд хариуцлага тооцох ёстой!

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГ-аас санаачлан улмаар 2022 оны 4 сарын 2-ны өдөр Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсан. Уг хуулийн зорилго нь төр түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээр үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах заалттай.

Хуулиар зохицуулдаг харилцааг #1111 гомдлоор шийдээд "дарга" сэтэртэнгүүдийн толгойг илээд байвал хууль хэзээ ч бүрэн хэрэгжихгүй

Уг хуулийн 6.4-д төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгсэл бусад авто тээврийн хэрэгслээс ялгагдах тод дэвсгэр өнгө бүхий улсын дугаар хэрэглэнэ гэж заасан. Нэг ёсондоо, төрийн албаны машин цэнхэр өнгийн тод өнгийн дэвсгэртэй дугаартай замын хөдөлгөөнд оролцох ёстой гэсэн үг. Гэтэл тодорхой байгууллагуудын дарга нар цагаан цэнхэр өнгийн дэвсгэрийг хольж сольж хэрэглэж байна!

Тодорхой байгууллагуудын дарга нар цагаан цэнхэр өнгийн дэвсгэрийг хольж сольж хэрэглэж байна!

Тиймээс уг хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлд дээрх ажлын хэсгийн зүгээс ЗГХЭГ-т болон Хяналт үнэлгээний үндэсний хороонд дарга нар төрийн албаны автомашиныг хувийн хэрэгцээнд ашиглаж байгаатай холбоотой асуудлаар албан тоот явуулсан юм.

Түүнчлэн Төсвийн тухай хуулийг дагалдуулж Төрийн хэмнэлтийн тухай хуулийг өргөн барьсан. Төрийн тодорхой албан тушаалтан, дарга нар, яамд, тамгын газар, агентлагууд бүгдэд нь байгаа нэг нийтлэг зүйл нь бэлэг сэлтийн тухай асуудал. Төрийн байгууллагууд болсон болоогүй бэлэг сэлт нэрийн дор тэмдэглэлийн дэвтэр, бал, сувенир, мөнгөн аяга зэргийг өгдөг байдлыг Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, халах нь зөв юм. Тэгвэл энэ мэт үр дүнгүй зардлуудыг танах хүсэлтэй байгаагаа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ илэрхийлсэн. Тодруулбал, төрийн албаны өгч байгаа бэлэг сэлтүүдийг хориглох заалтыг Төрийн хэмнэлтийн тухай хуульд албан ёсоор оруулахаар болсон байна. 

ШИНЭ МЭДЭЭ