ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН УДИРДЛАГУУД “УУРХАЙ ДАХЬ ХҮН” ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОЖ ИЛТГЭЛ ТАВИЛАА
2024.12.10
Эдийн засаг, Худалдаа

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН УДИРДЛАГУУД “УУРХАЙ ДАХЬ ХҮН” ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОЖ ИЛТГЭЛ ТАВИЛАА

Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан “Уурхай дахь ХҮН!” зөвлөгөөний нээлтэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл оролцож үг хэлсэн бөгөөд ТӨБЗГ-ын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ "Төрийн өмчит уул уурхайн компаниудын бодлогын реформ” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, Танхимаар болон Цахимаар илгээсэн оролцогчдын сонирхсон асуултуудад дэлгэрэнгүй тайлбар мэдээллийг хүргэлээ.

Тус зөвлөгөөнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, ОУ-ын Аж үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбоо (IndustriALL Global Union), Австралийн уул уурхай, эрчим хүчний ҮЭ-ийн холбоо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дэргэдэх Мэргэжлийн өвчин судлалын газар, Төрийн өмчит болон хувийн хэвшлийн компаниудын удирдлагууд зэрэг нийт 150 орчим төлөөлөгчид оролцож, нэг дор хуран чууллаа.

"Уурхай дахь Хүн" зөвлөгөөнөөс гарсан санал санаачилга, дэвшүүлсэн асуудлыг тусгасан баримт бичгийн төслийг Ажлын хэсэг боловсруулж, холбогдох байгууллагад хүргүүлэхээр болсныг дуулгая.

ШИНЭ МЭДЭЭ