МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Цэнгүүн: Эрчим хүчний үндэсний хороо хэвлэл мэдээллийн зардалд 8 тэрбум төсөвлөсөн байгааг мэдээд тус хорооноос гарч байна
2024.12.09
Эрчим хүч

С.Цэнгүүн: Эрчим хүчний үндэсний хороо хэвлэл мэдээллийн зардалд 8 тэрбум төсөвлөсөн байгааг мэдээд тус хорооноос гарч байна

Засгийн газраас Эрчим хүчний реформын үндэсний хороог Шадар сайд Т.Доржхандаар ахлуулан байгуулсан. Уг хороонд УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн орж ажиллаж байсан бөгөөд үндэсний хорооноос төлөвлөсөн 6 ажлын нэг болох олон нийттэй харилцах үүргийг ахалж ажиллаж байсан юм.

Тэгвэл тэрбээр уг хорооноос гарахаа мэдэгджээ. Тэрбээр уг мэдэгдэлдээ“Өчигдөр буюу 2024 оны 12-р сарын 08-ний өдөр Төсвийн ажлын хэсгийн хурлын үед 2025 оны төсөвт 8 тэрбум төгрөгийг Эрчим хүчний үндэсний хороо хэвлэл мэдээллийн зардалд тусгасан байгааг олж мэдээд цочирдон хүлээн авлаа. Миний хувьд улсын төсвийн үр ашиггүй зардлуудыг хасаж, танах ёстой гэсэн хатуу байр суурьтай байна. Цахилгааны үнийг нэмэгдүүлсэн Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрээс хойш эрчим хүчний үндэсний хорооны гишүүдэд мэдээлэл дутмаг байсан тул хорооны ажлын албанаас би дараагийн төлөвлөгөөт ажлуудаа даруй эхлүүлэхийг мөн хорооны гишүүдэд нээлттэй мэдээлэл өгөхийг шаардаж байв. Уг төсөв өндөр дүнгээр батлагдсан ч, эс батлагдсан ч энэхүү хариуцлагагүй сэжигтэй үйлдлээс шалтгаалж цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзэн Эрчим хүчний үндэсний хорооноос гарч буйгаа би үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

ШИНЭ МЭДЭЭ