МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.12.12
Эдийн засаг, Худалдаа

Ц.Мөнхтуяа: Жилд дөрвөн зуун доллар хүүхдэд зарцуулж буйдаа ичээрэй

УИХ-ын чуулганы /2024.12.11/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:

Хүүхдүүдээс харамлаж хүүхдүүдийн эсрэг гэмт хэрэг хийж байгаа гишүүдэд үнэхээр харамсаж байна.Төсвийн байнгын хороогоор Батжаргал гишүүний гаргасан саналын дагуу боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалтыг Их хурлын 62 гишүүний дэмжсэн саналыг унагаасанд үнэхээр харамсалтай байна. Бид нар өнөөдөр аман дээрээ боловсрол бол тэргүүлэх салбар гэж нэг их сайхан уянгалдаг мөртөө хачир дээрээ боловсролын салбарыг нөгөө улныхан гээд та нар нэрлэчихсэн юм байна лээ.

Өнөөдөр багшийн цалин амьдралд нь хүрэлцэхгүй байна. Хүүхдүүдийн хувьсах зардал хоолны мөнгө хаанаа ч хүрэхгүй байна. Жилд дөрвөн зуун доллар хүүхдэд зарцуулаад ингээд инээлдээд сууж байхаасаа ичээрэй. Би бол ичиж байна. Дэмжиж санал өгсөн 62 гишүүнээ би нэг нэгээ нь Монголын багш нарт таниулна.

ШИНЭ МЭДЭЭ