2024.12.12
Эдийн засаг, Худалдаа
МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авснаар 2025 оны төсвийг АЛДАГДАЛГҮЙ баталлаа.
2025 оны төсөв дараах онцлогтой байна:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, хүлээн авч “алдагдалгүй төсөв батлах” чиглэл өгсний дагуу ЗГ-аас 2025 оны төсвийн төслийг шинэчлэн боловсруулсан.
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж,
- Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ,
- Нийгмийн халамжийн сангаас олгох хүүхдийн мөнгөн тэтгэмж, халамжийн тэтгэвэр, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмж,
- Төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж, зээлийн үйлчилгээний төлбөрийг бууруулахгүй.
- Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн орлого, тусламжийн болон зарлага, цэвэр зээлийн дүн тэнцүү 33.5 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 35.2 хувь болж, тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй, суурь тэнцэл ДНБ-ий 3.3 хувийн ашигтай байхаар тусгасан.