МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

"VIP EXPERT" сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа
2024.12.13
Улстөр

"VIP EXPERT" сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

VIP76.mn сайтын редакцаас “сайн засаглалыг бэхжүүлэхэд хөгжлийн гүүр болох” эрхэм зорилготой "VIP EXPERT" сэтгүүлийн шинэ дугаарыг эрхлэн гаргалаа. Манай сэтгүүл Монгол Улсын Их Хурлаас батлагдан гарч буй хуулиудыг сурталчлах. Мөн улс орны нийгэм, эдийн засагт өөрчлөлт, шинэчлэлийг авчрах салбар, салбарын экспертүүдийн санал, санаачилга, гарц шийдлийг нийтэлж шийдвэр гаргагч нарт хүргэдэг билээ. 2020 оноос эхлэн жилд 2 удаа тогтмол хэвлэн, нийтэлж олон нийтэд хүргэж байна.

Бид энэ удаагийн шинэ дугаартаа анхны 126 гишүүнтэй шинэ парламентын хэрэгжүүлэхээр зорьж буй хууль эрх зүйн “Гурван төгөлдөржилт” бодлогыг онцлон, анх удаа парламентад шинээр сонгогдсон 30 гишүүдийн төлөөллийг урьж оролцууллаа.

Өнөөдөр Улсын Их Хуралд улс төрийн таван нам, эвсэл суудал авч, мэргэжлийн хуульч, эдийн засагч, инженер, багш, эрдэмтэд зэрэг нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдэж чадлаа. Ардчилсан парламентад тавигдах суурь шалгуур болох ард түмний төлөөллийг хангах чадвар эрс нэмэгдсэн.

Ийнхүү төрийн бодлого боловсруулах, хууль тогтооход Улсын Их Хурлын үйл ажиллагаанд улс төрийн намуудын оролцоог өргөжүүлэх, ҮНЭМЛЭХҮЙ ОЛОНХ-ын засаглалаас ЗӨВШИЛЦЛИЙН УЛС ТӨР-д шилжих чухал алхам боллоо гэж үзэж байгаа. Энэхүү түүхэн цаг мөчид төр барилцаж буй шинэ гишүүд , улс орны нийгэм, эдийн засагт тулгарч буй асуудлыг шийдэхэд хэрхэн МАНЛАЙЛАЛ үзүүлж ажиллахаа юу гэж тодорхойлсныг шинэ дугаараас уншаарай.

Та бүхэнд өргөн барьж буй шинэ дугаарын VIP зочноор “Чимэгэ системс” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Бадрал оролцож, Монгол инженерүүдийн оюун ухаанаар бүтсэн дэлхийд анхдагч IVA системийг бахархалтайгаар танилцууллаа. Тэрээр Монгол Улсад анх удаа үндэсний хиймэл оюунт виртуал ажилтан бий болсон нь маш том амжилт гэдгийг онцолсон юм.

"VIP EXPERT" сэтгүүл сайн засаглалыг бэхжүүлэхэд хөгжлийн гүүр болно.

ШИНЭ МЭДЭЭ